Нийслэлийн эрүүл мэндийн газраас бага насны хүүхдийн дунд шүд цоорох өвчний тархалт ихэсч байгаатай холбогдуулан хүүхдийн амны хөндийг эрүүл байлгах асуудалд ихээхэн анхаарч, Анагаахын Шинжлэх Ухааны үндэсний их сургуулийн харьяа Нүүр ам судлалын дээд сургуультай хамтран ажиллаж, ”Амны хөндийн эрүүл мэнд” номыг шинээр боловсруулан гаргалаа.
Энэхүү ном нь хүүхдийн шүдний бүтэц, шүд цоорох өвчин, шүдээ хэрхэн зөв угаах талаар тусгасан 10 бүтэц агуулгатай бөгөөд Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн багш нарын анхны гарын авлага юм.
Багш нар уг гарын авлагыг ашиглан хүүхдийн нас, биеийн онцлогт тохируулан амны хөндийн суурь мэдлэг олгох нөхцөл бүрдэж байна.
Эх сурвалж: НЭМГ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!