Эвклидийн Геометрийн сурах бичгийн манж хэл дээрх хувилбарыг Мягмар гарагт Өвөр Монголын нийслэл Хөх хотын номын санд нээлттэй дэлгэн үзүүлж эхэлжээ.
Гараар бичигдсэн уг ховор сурах бичгийг Францын шашны номлогчид орчуулж, Манж чин гүрний эзэн хаан Энх Амгалан судалж байсан гэнэ. Сурах бичиг дотор улаан бэхээр Энх Амгалан хааны бичсэн тэмдэглэлүүд байгаа нь тун ховор дурсгалд тооцогдож байна.
Манж чин гүрэнд амьдарч байсан Жан Франсуа Гербион (1654-1707) буюу хятад нэр нь Жан Чэн, Жоахим Бувет (1656-1730) буюу хятад нэр нь Бай Жин нар уг сурах бичгийг эзэн хааны боловсролд зориулан орчуулж байжээ.
Эх сурвалж: ECNS.cn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!