Төв аймгийн Шүүх-д
09:00 цагт Согтуугаар машин жолоодож яваад хаваржаандаа байсан айлын гэр дайрч 2 хүний амь нас /нэг нь 5 настай хүүхэд/ хохироосон Рэгзэндоржид холбогдох хэргийн шүүх хурал болно.
НЗДТГ-ын "А" зааланд
09:30 цагт НИТХ-ын Тэргүүлэгчид хуралдана. Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай,Орлогод нийцсэн орон сууцыг хөгжүүлэх төсөл хэрэгжүүлэх тухай хэлэлцэнэ.
ЭМЯ-ны 215 тоотод
10:30 цагт Сард хоёр удаа худалдаалдаг хөнгөлөлттэй эмийг өдөр бүр худалдаалдаг болгож байгаа талаар мэдээлэл хийнэ.
ЗТХЯ-ны 301 Хурлын зааланд
11:00 цагт Гашуунсухайтын нүүрс тээвэрлэлтийн зохицуулалт, шийдвэрлэх шаардлагатай тулгамдаад байгаа асуудал, цаашид хэрхэн шийдвэрлэх гарц, одоо байгаа нөхцөл байдлын талаар Зам, тээврийн хөгжлийн яам болон Автотээврийн үндэсний төвөөс мэдээлэл хийнэ.
БХБЯ-ны Хурлын танхимд
13:00 цагт “Дархан хотын бохир ус цэвэрлэх байгууламжийн шинэчлэлийн барилга угсралт”-ын ажлын олон улсын гүйцэтгэгчтэй гэрээ байгуулсан нээлтийн ёслол болно.
PRO ONE төвийн 1205 тоотод
14:00 цагт Ломбард буюу барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгчдийн өнөөгийн нөхцөл байдал болон тухайн салбарт 2018 онд хийж хэрэгжүүлэх шинэчлэлийн талаар болон шинэчлэн батлагдсан MNS 5274-2017 стандартын талаар мэдээлэл хийнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!