Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо өнөөдөр /2017.12.20/ 15.06 цагт 52.6 хувийн ирцтэй хуралдаж Байнгын хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцлээ.
Хуралдаанд УИХ-ын гишүүн Х.Болорчулуун Байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очирын нэрийг дэвшүүлэх саналтай байгаагаа танилцуулав. Өөр хүний нэрийг дэвшүүлэх санал гишүүдээс гараагүй.
Хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очирыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар сонгохыг дэмжин, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!