Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хөнгөлөлтэй эмийг сард хоёрхон өдөр худалдаалж ахмадуудыг урт дараалалд зогсоож чирэгдүүлдэг явдлыг таслан зогсоохыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон билээ.
Тэгвэл маргаашнаас /2017.12.21/-ээс эхлэн хөнгөлөлттэй эмийг өдөр бүр худалдаалахаар болжээ. Ингэснээр иргэдийг урт дараалалд зогсоож чирэгдүүлдэгийг болиулж байна.
Энэ талаар холбогдох албаныхан маргааш 10.30-11.00 цагийн хооронд ЭМЯ-ны 215 тоот хурлын танхимд хэвлэлийн бага хурал хийхээр товложээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!