Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/19-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхий дээр амьдрал 3.5 тэрбум жилийн өмнө оршиж байсныг эрдэмтэд баталлаа

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 12 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Манай дэлхийн насыг 4.5 тэрбум жил гэдэг. Харин хүн төрөлхтөн түүний сүүлийн 3 сая жилд бий болсон шинэхэн бодгаль юм.

Хамгийн анхны амьд биет оршиж байсан цаг хугацаа олон жилийн турш эрдэмтдийн дунд маргаантай байлаа. Тэгвэл өчигдөр буюу Даваа гарагт “Proceedings of the National Academy of Sciences” сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны дүн энэ маргаанд цэг тавьж, манай гараг дээр анхны амьд биет оршиж байсан хугацааг 3.5 тэрбум жилээр тогтоолоо.

Анх 1982 онд баруун Австралийн Апекс Шертээс олдсон хад чулуулгийн хэсгээс олдсон бичил биетийн үлдэгдлийг хамгийн эртний амьдралын ул мөр гэж үзсэн ба 1993 онд хийсэн шинжилгээгээр насыг нь 3.45 тэрбум жилээр таамаглаж байв. Тухайн үед “carbon analysis” аргаар ийнхүү тогтоож байжээ.

Гэвч үүнийг хангалттай нотлох технологийн боломж байгаагүйгээс өнөөг хүртэл эрдэмтдийн дунд маргаантай сэдэв байсан юм.

 Уг олдвор Лондон хотын Байгалийн Түүхийн музейд хадгалагддаг.

Харин саяхан Калифорни-Лос Анжелесийн их сургуулийн палеобиологич Уилльям Скоп, Уисконсин-Мэдисоны их сургуулийн геологич Жон Валли нарын тэргүүлсэн баг цоо шинэ технологийн тусламжтайгаар олдворын насыг 3.5 тэрбум жил гэдгийг бататган тогтоожээ.

Ямар ч органик биетийн карбон изотопыг салгаж чаддаг “secondary ion mass spectrometer” багажийг тэд сүүлийн 10 жилийн турш боловсруулсны дүнд ийнхүү эртний бичил биетүүдийн насыг найдвартай тогтоож чаддаг болсон байна.

 

Эх сурвалж: Quartz