Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газраас төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, цахимжуулах бодлогын хүрээнд Төрийн үйлчилгээний автомат машин буюу ТҮЦ машинуудыг нэвтрүүлсэн.
Энэхүү ТҮЦ машинуудыг хэрэглээнд нэвтрүүлснээр иргэд төрийн үйлчилгээ, тэр дундаа иргэний бүртгэл мэдээллээс гаргадаг лавлагаануудыг цахим машинаас авах боломж бүрдсэн. Улмаар иргэдийн цаг зав, мөнгийг сайн ажил болсон хэмээн иргэд ам сайтай байгаа юм.
Тэгвэл Дэлхийн банкны хийсэн судалгаагаар ТҮЦ машин өнгөрсөн хугацаанд иргэдийн халааснаас 600 гаруй сая төгрөгийг хэмнэсэн гэх дүн гарсан байна.
Түүнчлэн Монголын ТҮЦ машин нэвтрүүлсэн туршлагыг Гүрж улс судлах асуудлаар хүсэлтээ ирүүлээд байгаа аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!