Японы компаниуд Монголоос “ТАРХИ” олборлож байна
Өнөөдөр Японы NHK телевизийн суваг Токиогийн нэгэн програм хангамжийн компани Монголоос мэргэжлийн ажилчид авч ажиллуулж байгааг үзүүллээ.
Таван жилийн өмнө байгуулагдсан хиймэл оюуны Data Artist компани зах зээлийн зан төлөвийг урьдчилан таамагладаг систем бүтээдэг ажээ.
Ажиллах хүчний хомсдолд орсон тэд Монголоос чадварлаг мэргэжилтнүүдийг татах болсон байна. 70 орчим ажилтантай компанийн ажилтнуудын 20 хувийг Монголчууд бүрдүүлжээ.
Монгол мэргэжилтнүүд сайн ажиллахын зэрэгцээ Японы дотоодын зах зээлээс ажиллаж эхэлсэн шинэ мэргэжилтнүүдэд хичээл зааж, боловсруулах ажлыг ч гүйцэтгэдэг тухай дээрх мэдээнд өгүүлжээ.
Эх сурвалж: NHK
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

