Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/11-НД НИЙТЛЭГДСЭН

ИНФОГРАФИК: Хойд Солонгосын хоригийг дагаагүй 49 орны нэг Монгол улс гэжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 12 сарын 11
iKon.MN
Зураг зураг

АНУ-д төвтэй The Institute for Science and International Security (ISIS) судалгааны хүрээлэн НҮБ-ын гаргасан тоо баримт дээр тулгуурлан 2014 оны гуравдугаар сараас 2017 оны есдүгээр сар хүртэл хугацаанд Хойд Солонгосын эсрэг тавьсан олон улсын хориг арга хэмжээнүүдийг янз бүрээр зөрчсөн орнуудыг зарлажээ.

Нийт 49 улс хоригийг янз бүрийн түвшинд зөрчиж байсны 13 нь Пёньянтай цэрэг, зэр зэвсгийн хүрээнд хамтарч ажилласан байна. Тухайлбал Куба, Египет, Иран, Сири зэрэг улсууд энэ ангилалд багтжээ.

Харин бусад улсууд Хойд Солонгостой худалдаа хийсэн, хориотой бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн, далайн тээвэрт далбаагаа ашиглуулсан , ажиллах хүч авсан зэрэг зөрчил гаргасан байна.

Хоёрдугаар бүлэгт буюу зэр зэвсгийн биш харилцаатай орнуудад Монгол улс багтжээ. Үүнд Хойд Солонгосын ажиллах хүч голлон нөлөөлсөн бололтой. Одоогийн байдлаар Монгол улсад Хойд Солонгосын 1,200 орчим ажилчин гэрээгээр хөдөлмөр эрхэлж байгаа ба тэдний гэрээг сунгалгүй энэ онд багтаан буцаахаар болсноо албаны хүмүүс саяхан мэдэгдсэн билээ.

 

 

Эх сурвалж: Forbes