ШӨХТГ-аас 1.1 тэрбум төгрөгийн торгууль аваад буй “Номин холдинг” компанийг төлөөлж эрх зүйн газрын захирал н.Даваадорж мэдээлэл хийлээ.
Тэрбээр “ШӨХТГ-ыг торгууль тавьсанаа олон нийтийн өмнө зарлаж байгаад харамсаж байна” гэсэн юм.
Мөн “О.Магнай дарга биднийг 11.00 цагт хуралд дуудсан. Төрийн байгууллага хувийн хэвшил хоёр хэрхэн зохицон ажиллах талаар ярилцана гэсэн. Гэтэл бидэнтэй ярилцалгүй шууд олон нийтийн өмнө торгуулиа зарлаж байгаа нь аж ахуй нэгжийн хуулийн эрх ашгийг зөрчиж байна гэж үзэж байна” гэлээ.
Түүнчлэн “Торгуулийн абан хуудас хүлээж аваагүй” гэсэн юм. Мөн “Хууль зөрчсөн гэдгээ мэдсээр байж яагаад зөрчилөө арилгахгүй өдий хүртэл яваад байна вэ?” гэсэн асуултад “Бид ямар ч хууль зөрчөөгүй” гэж хариуллаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!