Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/11/11-НД НИЙТЛЭГДСЭН

"Номин", "Миний сүлжээ" дэлгүүрүүдийг 450-1.1 тэрбум төгрөгөөр торголоо

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2013 оны 11 сарын 11
iKon.MN
Зураг зураг

ШӨХТГ-аас өнөөдөр 11.00 цаг мэдээлэл хийлээ. Энэ удаа  "Номин", "Миний сүлжээ" дэлгүүр болон  "Жаст ойл", "Магнай трейд" компаниудад ногдуулсан торгуулийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Өнгөрсөн сарын 22, 23-нд ШӨХТГ-аас нийслэлд үйл ажиллагаа явуулдаг "Номин", "Миний сүлжээ”, “Макс”, “Замбалай”, “Оргил” зэрэг томоохон сүлжээ дэргүүрүүдэд шалгалт хийхэд лангуун дээрх үнэ кассын үнэтэй зөрсөн зөрчил илэрсэн юм.

Тиймээс дэлгүүрүүдэд зөрчилөө арилгах хугацаа өгсөн ч "Номин", "Миний сүлжээ" дэлгүүрүүд шаардлага биелүүлээгүй байна.

Тиймээс "Номин"-нд 1.1 тэгбум, "Миний сүлжээ" дэлгүүрт 450 сая төгрөгийн торгууль ногдуулжээ. Харин энэхүү торгуулийг дэлгүүрийн удирдлагууд хүлээн зөвшөөрөхгүй байгаа аж.

О.Магнай:  Үндэсний үйлдвэрлэгчид 3-5, импортлогчид 10 хувийн ашгийн төлөө ажиллаж байхад энэ нөхдүүд 20-30 хувийн ашиг нэмж байна

ШӨХТГ-ын дарга О.Магнай хэлэхдээ “Дээрх дэлгүүрүүд өөрсдийн давамгай байдлыг ашиглан тухайн нийлүүлэгч ялангуяа үндэсний үйлдвэрлэгчдэд хамгийн их дарамт учруулж байна.

Энэхүү байдлаа өөрчил гэсэн шаардлага тавьсан ч хүлээж авсангүй. Тийм учраас бид торгож байна. Өнөөдөр үйлдвэрлэгчид 3-5, импортлогчид 10 хувийн ашгийн төлөө ажиллаж байхад энэ нөхдүүд давамгай байдлын сүлжээгээ ашиглаж, 20-30 хувийн ашиг нэмж байна. Эцсийн үр дүнд хэн хохирч байна. Иргэд хохирч байна” гэлээ.

Түүнчлэн энэхүү торгуулийн мэдэгдэл гарсанаас хойш О.Магнай дарга руу 99112... дугаарын утаснаас “Ална, тална” гэсэн дуудлага ирэх болсон гэнэ. Мөн “Миний сүлжээ” дэлгүүрийн удирдлагын нэг болох н.Ариунболд гэгч өнөө өглөө түүний өрөөнд дайран орж, үймээн шуугиан тарьсан байна.

Тиймээс н.Ариуболдод хуулийн дагуу хариуцлага тооцуулж, Монгол Улсад хууль дүрэм байдгийг ойлгуулах болно. Энэ бол миний зарчмын байр суурь. Мөн энэ компаниудыг торгосон, торгуулиа төлөх ёстой" гэж байлаа. 

Бас нэг мэдээлэл өгсөн нь, өнгөрсөн есдүгээр сард “Жаст”, “Магнай” трэйд компаниуд шатахууны үнээ 50 төгрөгөөр нэмж, ШӨХТГ-ын шаардлагын дагуу буулгасан.

Энэ дээр яагаад хариуцлага тооцохгүй байна вэ гэсэн асуудлыг иргэд ШӨХТГ-т олон удаа тавьсан байна. Ингээд тус байгууллагаас тооцоо судалгаа хийж үзээд “Жаст”-ыг 940 сая төгрөг, “Магнай” трэйд компанийг 2.3 тэрбум төгрөгөөр торгох  торгуулийн хуудас өгчээ.

О.Магнай даргын хэлж буйгаар “Магнай” трэйд “Жаст”-ыг Ганзоригийн Дашням гэдэг хүний нэр дээр худалдаж авсан байна.

Уг нь бол Монгол Улсад үйлчилж байгаа хуулиар бол давамгай байдалтай аж ахуй эрхлэгч яг адил төрлийн бизнес эрхэлж байгаа ААН-ийг худалдаж авахдаа заавал зөвшөөрөл авах ёстой байдаг байна.

Гэтэл “Магнай” трэйдийн удирдлага хүүхдийнхээ нэр дээр авчихаад арай өөр компани юм шиг харагдана гэсэн байдлаар хандсан гэнэ. Ингээд хоёр компани нийлж байгаад үнээ нэмдэг, хуйвалддаг асуудал гаргажээ. Тиймээс дэндүү хариуцлагагүй энэхүү үйлдэлд нь нийт гурван тэрбум төгрөгийн торгууль ногдуулсан байна.