ШӨХТГ-аас "Номин", "Миний сүлжээ" дэлгүүрүүдэд ногдуулсан торгуулийн талаар мэдээлэл хийсний дараа "Миний сүлжээ" дэлгүүрийн захирал Х.Ариунболд хэвлэлийнхэнд хандаж өөрийн байр суурийг илэрхийлэхийг хүссэн.
Тэрбээр “Цагдаа сэргийлэхтэй холбоотой асуудал дээр ярихад, огт тийм зүйл болоогүй. О.Магнай даргыг ална, тална гэж яриагүй” гэлээ.
-Танай худалдааны ашиг яг хэд бэ?
-20 хувь. Бид 1000 гаруй ажилчидтай. Ажилчдын цалин хөлс, үйлчилгээ гээд бүх талаа хариуцдаг. Түгээлтээ өөрсдөө хийдэг, авдаг. Энэ 20 хувиас НӨАТ-ийнхаа 10 хувийг авчихаар ашиг бага байгаа байхгүй юу.
-ШӨХТГ-тай энэ талаараа ярилцсан уу?
-Энэ олон асуудлыг бидэнтэй ярилцаад, дүгнэж цэгнэж шийдэхийн оронд худлаа сенсаци хийж байна. Энэ асуудал урдных шиг шийдэгдэхгүй өнгөрөх асуудал гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!