ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/26-НД НИЙТЛЭГДСЭН

У.Хүрэлсүх: Анхдугаар Үндсэн хуулиа баталж, орчин цагийн эрх зүйт төр улсын үндэс суурийг дархалсан өдрийн мэнд дэвшүүлье

С.Бадрал, iKon.mn
2017 оны 11 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх анхдугаар Үндсэн хуулиа баталж, Улс тунхагласан баярыг тохиолдуулан ард иргэддээ мэндчилгээ дэвшүүллээ. Мэндчилгээнд,

Эрхэм хүндэт туурга тусгаар Монгол Улсын ард иргэд ээ,

Эх орон нэгт ахан дүүс ээ,

Өнөөдрөөс 93 жилийн өмнө Монголчууд бид анхдугаар Үндсэн хуулиа баталж, орчин цагийн эрх зүйт төр улсын үндэс суурийг дархалсан билээ. Энэ агуу түүхэн өдрийн мэндийг Та бүхэндээ өргөн дэвшүүлье. 

Тэртээх 93 жилийн өмнөх энэ өдөр Хаант засаглалыг халж, Бүгд Найрамдах Улсаа тунхаглан, улс төрийн цоо шинэ тогтолцоог хуульчилж, Монгол Улсаа хүн төрөлхтний хөгжлийн нийтлэг замд холбосон түүхэн гавьяатай юм. Анхдугаар үндсэн хуулиа баталсан явдал нь тусгаар тогтнолоо дэлхий даяар зарласны дайтай үнэ цэнэтэй билээ.

Монгол Улсын тусгаар тогтнол, өнөөгийн хөгжил дэвшил бүхэн бидний өвөг дээдсийн халуун амь, бүлээн цусаар бүтсэн гэдгийг бид мартах учиргүй. Асар их үнэ цэнээр олдсон тусгаар тогтнолоо, анхдугаар Үндсэн хуулиар баталгаажуулсан түүхэн энэ өдрийг үеийн үед санах учиртай.

Анхдугаар Үндсэн хуулиараа бид хүнийг угсаа гарал, хөрөнгө чинээгээр ялгаварлан гадуурхаж байсан хамжлагын харилцааг халсан юм. Эмэгтэйчүүдийг эрэгтэйчүүдийн нэгэн адил тэгш эрхтэй болохыг Ази тивийн орнууд дотроос хамгийн түрүүнд хуульчилсан. XX зууны эхээр Бүгд Найрамдах засагт эрс шийдэмгий алхам хийж шилжсэн нь улс төр, нийгмийн хувьд том дэвшил болсон юм. Энэ бүхэн тухайн үеийн эх орончдын мятрашгүй зүтгэлийн үр шим байлаа.  

Бэрхшээл байгаа ч хөгжил дэвшил тасралтгүй үргэлжилж байна. Асуудал байгаа ч бид шийдвэрлэхийн төлөө ажиллах болно.

Монгол Улсын нийт ард иргэддээ Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдрийг тохиолдуулан Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа баярын мэндчилгээ дэвшүүлье гэжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
9
Зураг
БАХАРХМААР
5
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
14 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
asa [122.201.20.157] 2017/11/27
Hurelsuhiin zasag odo ajilaa sain hiih l uldlee hrn huviin us xonzongoop handaj baigaa uls turchid bitgii ajiliig gatsaagarai ard irgedee bodoh tsag ni bolson
0 | 0 Хариулах
Зочин [103.50.207.150] 2017/11/27
Ээдээ энэ топор чинь худлаа ПР-дахаас өөр ажил хийлээ юу. Улс орноо хөгжүүлий гэсэн бол болсон болоогүй хэвлэл мэдээллээр сурталчилж байлаа юу. Худлаадаа
0 | 0 Хариулах
Bodit [103.229.121.208] 2017/11/26
Ergen toirnii humuus chin ih pyaldagadna shuu, doloono jivchiv dee
0 | 0 Хариулах
Bodit yum hii [103.229.121.208] 2017/11/26
Za odoo ene bayar mayar namchirhaad bh hereggui ee, zugeer uls ediin zasgaa hugjuulj bodit yum aa hiij uz, uurchilsun bayariig theel orhichooch ee
0 | 0 Хариулах
Щенок тoпop [150.129.140.103] 2017/11/26
Щенoкийн тoпop улс аа сvxдээд венесуэл болгочив... жээнкогийн луйварийг даралцаж байгаа нoвшийг ардууд мэдээд ажиглаж л байгаа шvv..
2 | 0 Хариулах
Зочин [103.212.116.131] 2017/11/26
ерөнхийлөгчийн ажил хийгээд л 16настай хүүхдүүд тангараг өргөсөн ч очоод л яваад байхаа болиоч. энэ улс чинь эдийн засаггүй болчихсон юм уу. ЕС бол галын шугаман дээр ажилладаг гэж бодсон чинь ёслолын арга хэмжээнүүдэд л оролцоод яваад байх юм. мөрөөдлөө биелүүлээд...
0 | 0 Хариулах
1911 [202.9.41.250] 2017/11/26
huuuk husdagaa hussan, odoo hanasan bol ajlaa hii. chadah u
2 | 0 Хариулах
Зочин [182.160.33.47] 2017/11/26
93 жилийн өмнө Тува Монголынх байсан
0 | 0 Хариулах
Зочин [103.212.116.131] 2017/11/26
өвөг дээдсээс өвөлж үлдээсэн алдсан газар нутгаа авахыг хүсье.
0 | 0 Хариулах
Зочин [182.160.33.47] 2017/11/26
Орчин үеийн улстай болсны баяр хүргэе
0 | 0 Хариулах
Иргэн [202.9.43.203] 2017/11/26
Улс орон нэг зүгт харж, эх орноороо бахархах, эх орноо хайрлах үзлээр залуу үеээ хүмүүжүүлэх хэрэгтэй байна. Зөв эхлэл байна.
0 | 0 Хариулах
Зочин [202.5.205.34] 2017/11/26
Баярлалаа ЕС-аа, одоо улс орноо өөд нь татах ажилдаа орьё оо.
0 | 1 Хариулах
Zochin [43.242.243.12] 2017/11/26
Гоё хэлж байна шүү. Түүхчид 1911 он 1206 он Хүннүгийг үе гээд огноо дээр талцдаг юм.Мэдрэмжтэй мэдлэгтэй товч хэлчихжээ ЕС маань
0 | 1 Хариулах
Зочин [103.212.116.131] 2017/11/26
одоо шоу, сонгуулиа дуусгаж ажлаа хий. Хаан шиг л байх юм. ёслолын ажиллагаанд л оролцоод. улс орноо өөд нь тат.өөрийгөө бус одоо.
0 | 0 Хариулах