Төмөр замын хэрэгт сэжиглэгдэн интерполоор эрэн сурвалжлагдаж байсан Ч.Ганбатыг ОХУ-д саатуулсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархаад байна.
Энэ талаар Гадаад Харилцааны Яамнаас тодруулахад "ОХУ-д Ч.Ганбатыг саатуулагдсан гэх бичиг одоогоор манай яаманд ирээгүй. Хэрэв саатуулсан бол ОХУ-аас бидэнд албан бичиг ирүүлэх ёстой. Саатуулсан гэх албан ёсны бичиг, мэдэгдэл ирээгүй. Энэ бол сенсаци" гэх тайлбарыг өглөө.
Ч.Ганбатыг төмөр замын төслөөс мөнгө угаасан гэх үндэслэлээр Эрүүгийн цагдаагийн газраас сэжигтнээр татан, Интерполоор эрэн сурвалжлаад байсан ч, эрэн сурвалжлах ажиллагааг зогсоосон юм.