Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/23-НД НИЙТЛЭГДСЭН

Интернэт дэлгүүрээс хоёр Бойнг 747 онгоц худалдан авчээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 11 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Онлайн дэлгүүрээс юуг ч худалдан авч болдог цаг үе ирж байгааг харуулсан үйл явдал саяхан Хятадад болжээ.

Тус улсын хамгийн том интернэт дэлгүүр болох Таобао сүлжээнээс нэгэн компани хоёр ширхэг Бойнг 747 нисэх онгоцыг $48 саяар худалдан авсан байна.

Эдгээр онгоцыг өмнө нь Jade Cargo International компани эзэмшиж байгаад 2013 онд дампуурч, Шэнжэнь хотын шүүх хурааж авсан ажээ. Шүүхийнхэн онгоцнуудыг Таобао сүлжээнд дуудлага худалдаагаар зарахад 26 этгээд өрсөлдсөнөөс SF Airlines ачаа тээврийн компани ялж, худалдан авагч болсон байна.

Дуудлага худалдааны үйл явцыг онлайн орчинд 800,000 хүн үзэж сонирхжээ. Шүүх онгоцнуудыг 2015 оны аравдугаар сараас хойш 6 удаа онлайн биш, уламжлалт дуудлага худалдаагаар зарах гээд чадаагүй юм байна. Ингээд аргагүйдсэн тэд есдүгээр сард анх удаа онлайн дэлгүүрт борлуулахаар зарласан нь ийм үр дүнд хүржээ.

Хятадын түүхэнд анх удаа онлайн дуудлага худалдаагаар онгоц зарсан тохиолдол энэ юм.

2012 оноос хойш Хятадын бүх шүүхийн байгууллагууд Таобао сүлжээнд бүртгэлтэй болж, шүүхийн шийдвэрээр хураагдсан эд хөрөнгийг зардаг болсон байна. Синьхуа агентлагийн мэдээлснээр шүүхүүд 330,000 орчим янз бүрийн эд зүйлсийг нийтдээ $69.6 саяар өнгөрсөн хугацаанд борлуулжээ.

Одоо Таобаод бас нэг Бойнг онгоц зарагдахаар байгаа ба хэзээ дуудлага худалдаа явагдах нь тодорхойгүй байна.

 

Эх сурвалж: Mashable