Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/23-НД НИЙТЛЭГДСЭН

Сүүлийн 10 жилд дэлхий даяар 8.7 сая хүн долларын саятан болжээ

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 11 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Credit Suisse хүрээлэн "Дэлхийн баялгийн тайлан: Хямралаас хойших 10 жил" судалгаагаа олон нийтэд танилцууллаа. Энэхүү судалгааг 200 гаруй орны 4.8 тэрбум хүнийг хамруулан хийжээ. 

Дэлхийн нийт баялаг 280 их наяд ам.доллар хүрсэн нь 2007 оны эдийн засгийн хямралын өмнөх үеэс 27 хувиар өссөн үзүүлэлт болж байна. Зөвхөн сүүлийн нэг жилд л гэхэд нийт баялгийн хэмжээ 6.4 хувиар өссөн аж. Энэ нь дэлхийн хүн амын өсөлтөөс хурдан байгаа тул нэг хүнд ногдох баялгийн хэмжээ өдгөө 56,540 ам.доллар хүрээд байна. 

Дэлхийн хамгийн чинээлэг 1 хувь нийт баялгийн 50 хувийг эзэмшиж байгаа аж. 2000 оноос хойш 17 жилийн хугацаанд Швейцарь улсын нэг хүнд ногдох баялгийн хэмжээ нь 130 хувиар өсч 537,599 ам.доллар болжээ. 

Өнгөрсөн арван жилийн хугацаанд АНУ-ын баялгийн хэмжээ 8.4 их наяд ам.доллараар өсч, саятнуудынх нь тоо 1,100 хүнээр нэмэгдсэн бол Япон улсын эзэмшдэг баялгийн хэмжээ 1.5 их наяд ам.доллараар буурч, саятнуудынх нь тоо 338 хүнээр цөөрчээ. АНУ-ын дараа хамгийн өндөр өсөлт үзүүлсэн орноор БНХАУ-ыг нэрлэжээ. 

ЗУРАГ 1: Өсөлтөд үзүүлсэн нөлөө, газар зүйн байршлаар

 

Баялгийн өсөлтөд хүчирхэг эдийн засагтай орнууд шийдвэрлэх нөлөө үзүүлсэн бөгөөд үүн дээр Ази, Номхон далайн орнууд, тэр дундаа Энэтхэг, Хятадын нөлөө их байсан тухай тайланд дурдсан байна. 

Дэлхийн хэмжээнд 2007 оноос хойш 8 сая 740 мянган хүн шинээр саятан болжээ. Энэ хурдаараа 2022 он гэхэд дэлхийн нийт баялгийн хэмжээ 341 их наяд ам.доллар хүрэх төлөвтэй байгаа аж. Харин саятнуудын тоо 22 хувиар өсч 44 саяд хүрэх гэнэ. 

 

Эх сурвалж: Credit Suisse