Орхон аймгийн цаг агаар тогтуун, замын нөхцөл байдал сайжирсан тул тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг өнөөдөр нээлээ. Одоо тээвэрлэлт хэвийн үргэлжилж байна гэж Автотээврийн үндэсний төвөөс мэдээллээ.
Засаг даргын захирамж:
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Орхон аймаг, Эрдэнэт хотод цас орсны улмаас Их болон Бага хөшөөтийн даваа, улсын чанартай авто замд мөсөн бүрхүүл үүсэж, тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болжээ.
Цаг агаарын энэ нөхцөл байдлаас шалтгаалан тус аймгаар дайран өнгөрөх тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг өчигдөр 12:00 цагаас эхлээн хаагаад байсан юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!