Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/13-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: 10 дугаар сарын орон сууцны үнийн индексийг танилцуулна

ikon.mn
2017 оны 11 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Төрийн ордонд

09:00 цагт "Тогтвортой хөгжил-Статистик” үндэсний анхдугаар чуулган болно.

Blue Sky зочид буудал, Кристал танхимд

09:00 цагт “Нэг эрүүл мэнд: зоонозын халдвар, хүнсний аюулгүй байдлын хяналт-тулгамдсан асуудал” үндэсний хэлэлцүүлэг болно.

Шадар сайдын өрөөнд

09.00 цагт  "Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл"-ийн хурал болно. 

Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагаас АЗХ-ны ерөнхийлөгчийн сонгуулийн явц болон хоёр дахь Бодлогын мэтгэлцээнийг хэзээ, хэрхэн ямар дүрэмтэй зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.

Засгийн газрын IV байр, 211 тоот танхимд

11:00 цагт Банкнаас бусад санхүүгийн салбарууд болох Үнэт цаасны, Даатгалын, Банк бус санхүүгийн болон Хадгаламж, зээлийн хоршооны зах зээлийн 2017 оны III улирлын санхүүгийн тайлан тэнцэл нэгтгэгдэн гарлаа. Санхүүгийн зохицуулах хорооноос эдгээр салбарын санхүүгийн үзүүлэлт, үйл ажиллагаа, хөгжлийн тоймыг танилцуулах хэвлэлийн бага хурал болно.

Монголбанкны 2 давхрын хурлын танхимд

12:00 цагт "Тэнхлэг зууч" ХХК энэ оны 10 дугаар сарын орон сууцны үнийн индексийг танилцуулах хэвлэлийн бага хурал болно. 

МҮЭ-ийн холбооны хурлын танхимд

12:00 цагаас МҮЭ-ийн холбооны XXII Их хурлын талаар болон Эрүүл мэндийн даатгалын тогтолцооны бие даасан байдлыг хангах талаар мэдээлэл хийнэ. 

Уран зургийн галлерейд 

16:00 цагаас Нийслэлийн хүүхдийн гар зургийн уралдааны шилдэг 150 бүтээлд шагнал гардуулах ёслол болон олимпиадын 10 жилийн ойд зориулж 1,000 хүүхдийн үзэсгэлэн болно.