Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/13-НД НИЙТЛЭГДСЭН

Гарын арьсыг өвлийн улиралд хэрхэн хамгаалах вэ?

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 11 сарын 13
Сурталчилгаа

Гар бол хүний биеийн хамгийн ажилсаг эрхтэн шүү дээ. Бүхий л зүйлийг бид гарынхаа тусламжтайгаар хийдэг учраас маш хурдан хуурайшиж, хагардаг.

Тиймээс бид гарын арьсаа хайрлаж, халамжилах хэрэгтэй. Тэр дундаа өвлийн хүйтэн улиралд илүү арчилгаа шаардагддаг тул дараах зөвлөгөөг хүргэхээр бэлтгэлээ.

 

Гарах бүртээ бээлий өмсөж байх. Хүйтэн агаар, салхи гарын арьсыг хуурайшуулдаг. Хамгийн энгийн гарын арьсаа хуурайшилтаас хамгаалах хялбар арга бол бээлий өмсөх юм. Мөн гэрээс гарахаас өмнө дулаанаа алдаагүй байхдаа бээлий өмсвөл илчээ алддаггүй.

Гэрийн ажил хийхдээ бээлий өмсөх. Зөвхөн өвлийн улиралд гэлтгүй бүх үед гэрийн ажил хийхдээ зориулалтын бээлий өмсөж байгаарай. Химийн ямар нэг бодистой бүтээгдэхүүн /угаалгын нунтаг, аяга таваг угаагч гэх мэт/ болон халуун ус нь таны гарын арьсны байгалийн тосыг арилгаж, хуурайшуулж сайртуулах болно.

Гэртээ чийгшил нэмэх. Өвлийн улиралд гэрт халаалт ирснээр агаар илүү хуурайшдаг. Энэ үед халаалтны хажууд аяга ус тавиарай. Гэрийг тань чийгшүүлэх ба аягандаа сарнай цэцгийн дэлбээ хийж сайхан үнэрийг бас түгээх боломжтой.

Чийгшүүлэгч өдөр бүр хэрэглэх. Гарын арьсаа өдөр бүр чийгшүүлэгч тос түрхэж, тэжээл өгч байгаарай.

Шөнийн турш гүн чийгшүүлэх. Гарын чийгшүүлэгч тэжээлийн тос болон бээлий байхад хангалттай. Унтахаас өмнө гаран дээрээ тосоо хангалттай хэмжээнд түрхэн бээлий өмсөж унтаарай. Маргааш өглөө таны гарын арьс яг л хүүхэд мэт булбарай зөөлөн байх болно. Хөлөндөө ч ашиглах боломжтой шүү.

Хэт халуун уснаас татгалзах. Хүйтэн өдөр халуун усанд хэвтэх, шүршүүрт орох шиг таатай зүйл гэж үгүй. Гэхдээ хэт халуун ус нь арьсны байгалийн тослогийг үгүй хийдэг тул бүлээн усанд орж заншаарай. Мэдээж өдөр тутамдаа гараа угаахдаа ч гэсэн хэт халуун уснаас татгалзах хэрэгтэй.

Чийгшүүлэгч агуулсан саван хэрэглэх. Зөөлөн найрлагатай, шүлтлэг шинж чанар бага, чийгшүүлэгч агуулсан гарын саванг өдөр тутамдаа хэрэглэх нь гарын арьсаа хамгаалж буй хамгийн зөв сонголт байдаг.

Найрлагандаа ¼ чийгшүүлэгч агуулсан Dove саван нь арьсыг чийгшүүлж, булбарай зөөлөн болгоно. Та 7 хоног хэрэглээд үр дүнг шууд мэдрэх болно.

 

Албан ёсны дистбрьютер Нано Интернэйшнл ХХК

Facebook хуудас: https://www.facebook.com/nanointernational/

Вэб сайт: www.nanointernational.mn

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.