Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/03-НД НИЙТЛЭГДСЭН

Цэцийн 06 дугаар дүгнэлтийг УИХ хүлээж авлаа

ikon.mn
2017 оны 11 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.4 дэх хэсэг Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 06 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ. Цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар танилцуулсан юм.


Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 10 дугаарсарын 25-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар уг маргааныг хянан хэлэлцээдМонгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.4 дэх хэсэгт “Нэр дэвшигчийг гишүүдийн олонхи дэмжээгүй бол Ерөнхийлөгч 7 хоногийн дотор өөр хүний нэр дэвшүүлнэ.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахьзаалтын “Улсын Их Хуралд олонхи суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэнхүнийг; аль ч нам, эвсэл олонхийн суудал аваагүй бол хамгийн олон суудал авсаннам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн нэр дэвшүүлсэн хүнийг; хэрэв хамгийнолон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөж Ерөнхий сайдад нэрдэвшүүлж чадаагүй бол Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхиороо нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулах;” гэснийг тус тус зөрчсөн байна гэсэн дүгнэлт гаргажээ.

 

Иймээс Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.4 дэх хэсэгт “Нэр дэвшигчийг гишүүдийн олонхи дэмжээгүй бол Ерөнхийлөгч 7 хоногийн дотор өөр хүний нэр дэвшүүлнэ.” гэж заасныг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Цэцийн уг дүгнэлтийг хэлэлцсэн талаарх Хуульзүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Энхболд, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү нар танилцуулсан юм. Дээрх хоёр Байнгын хорооны хуралдаанд оролцсонгишүүдийн олонхи нь Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 06 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэн байна.

Цэцийн дүгнэлт, Байнгын хороодын санал,дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн ийм заалтыг хэзээ яагаад оруулсан, О.Баасанхүү  Үндсэн хуулийн өөрчлөлт яригдаж байгаа үед сонгуулийн тогтолцоо, хот, тосгоны эрх зүйн байдал, төрийн албаны тогтвортой байдал гэсэн цөөн хэдэн асуудлыг Үндсэн хуульдаа оруулах боломжтой эсэхийг тодруулж асуусан юм.

Энэ талаар Хууль зүйнбайнгын хорооны дарга Ш.Раднаасэд урьд нь Улсын Их Хурлын тогтоолоор баталдагбайсан чуулганы хуралдааны дэгийг 2007 онд хууль болгож батлах үед ийм заалт орсон юм билээ гэсэн хариулт өгсөн бол Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан Улсын Их Хурлын тогтоолоор баталдаг байсан чуулганы хуралдааны дэгийг цэцийн дүгнэлтийн дагуу хууль болгож батлах үед намын бүлгүүдийн ажлын хэсгийг Э.Бат-Үүл бид хоёр ахалж ажилласан. Тэгээд урьд нь “14 хоног” гэж заасан байсныг өөрчилж “7 хоног” гэж шахаж өгсөн юм. Гэхдээ дутуу харсан тал гарсныг хүлээн зөвшөөрч байна гэдгийг хэллээ. Мөн тэрбээр монголчууд бүтэн жил Үндсэн хуулийн асуудлаар амьсгалж байна гэж хэлж болохоор байна.

Орон даяар явагдсан хэлэлцүүлгийн явцад иргэдээс Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэйхолбогдуулан 320 гаруй мянган санал ирүүлснийг нэгбүрчлэн бүртгэж архивын нэгжбүрдүүлэх ажлыг төрийн 150-иад албан хаагч тусгай хяналтын дор хоёр сар шахам хугацаанд хийж байна. Мөн улс төрийн намын хариуцлага, санхүүжилт, төлөвшилт, Улсын Их Хурлын гишүүдийн хариуцлага, төрийн институци хоорондын харилцааны асуудалгээд төсөлд тусгагдаагүй асуудлуудыг хөндсөн саналууд ч их ирж байгаа. Энэ бүх саналыг нэгтгэж ангилсны дараа Ажлын хэсэг төслийн томьёоллыг боловсруулж өргөн барих бодолтой байгаа, дараа нь Улсын Их Хурлаас томоохон ажлын хэсэг гарч ажиллахбайх гэсэн хариулт өгсөн юм.

Ингээд Монгол Улсын Их Хурлын чуулганыхуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.4 дэх хэсэг нь МонголУлсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Үндсэнхуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтыг тус тус зөрчсөнбайна гэсэн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн Байнгын хороодынсаналын томьёоллоор санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаандоролцсон гишүүдийн олонхи нь дэмжив. Мөн энэ талаарх Улсын Их Хурлын тогтоолынтөслийг гишүүдийн 75.5 хувийн саналаар баталлаа.

Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 06 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Улсын Их Хурлын дарга М.Энхболд Монгол Улсын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн холбогдох хэсэгт өөрчлөлт оруулах төслийг боловсруулж хэлэлцүүлэх чиглэлийг Төрийн байгуулалтын байнгын хороонд өгөв.