Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/31-НД НИЙТЛЭГДСЭН

Маргаашийн хөгжил рүү нүүх үү, үлдэх үү?

ikon.mn
2017 оны 10 сарын 31
IKON.MN
Зураг зураг

Орчин үеийн Цахим ертөнц нь бизнес эрхлэгчдийг Цахим технологиудыг ашиглан, бизнесийн үйл ажиллагаандаа Digital Transformation буюу Цахим өөрчлөлт-ийг нэвтрүүлэх замаар бизнесийн загвараа үндсээр нь өөрчилж, хэрэглэгчдийнхээ хүсэл сонирхолд яв цав нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээ хүргэхийг тулгах боллоо.

Хэрэв та үүнийг одоо л хийж эхлэхгүй бол таны бизнес амьд үлдэх боломжгүй болж байна.

Та бизнесдээ цахим өөрчлөлт хийснээр дараах давуу талуудыг үүсгэх боломжтой:

  • Хэрэглэгчийнхээ хэрэгцээ, шаардлагыг бүрэн дүүрэн мэдэх
  • Бодит мэдээлэлд тулгуурласан шийдвэрийг цаг алдалгүй гаргах
  • Байнгын инновацилаг байдал таны бизнесийн салшгүй хэсэг болно
  • Үйл ажиллагаа бүрэн автомат болно
  • Бизнесийн оролцогч талууд хоорондоо маш шуурхай хамтран ажиллах

Байгууллагын мэдээллийн технологийн системийн хөгжлийн үе шат дараах байдалтай явагдаж байна:

  • Standalone Computing - Бие даасан компьютеруудын үе
    • Mainframes, Microcomputers, PCs…
  • Distributed Computing - Компьютержилтийн үе
    • Networked PCs, Servers, Internet Connection…
  • Cloud Computing - Үүлэн тооцооллын үе
    • Web, Social, Mobility, Big Data
  • Ambient Computing - Хүрээлэн орших тооцооллын үе
    • Sensors (IoT), Machine Intelligence, Mind/Machine UXs
    • Өгөгдөл цуглуулах, өгөгдөлд анализ хийх, шийдвэр гаргах, мэдээлэх болон холбогдох үйлдлийг хийх зэрэг асуудал автоматаар хийгддэг болж байна.

Өндөр хөгжилтэй улсуудад Ambient Computing нь маш хурдацтай хөгжиж байгаа бөгөөд Cloud Computing нь бүрэн нэвтэрч бодит хэрэглээ болсон энэ үед Монголын ихэнх байгууллага Distributed Computing шатандаа явж буй дүр зураг харагдлаа. Иймд Digital Transformation хийхийн тулд үйл ажиллагаандаа Cloud Computing технологийг яаралтай нэвтрүүлэх хэрэгцээ тулгарч байна.

Cloud computing буюу Үүлэн тооцоолол гэж хаанаас ч ашиглаж болох, хялбар, шаардлагатай хэмжээгээрээ хэрэглэж болдог, олон хэрэглэгч хуваалцаж хэрэглэдэг мэдээллийн технологийн нөөцийг хэлнэ (e.g., networks, servers, storage, applications, and services). Үүлэн тооцооллын технологид шилжсэнээр танай байгууллагын мэдээллийн технологийн үйл ажиллагаа дараах давуу талуудыг олж авах болно: Хурд, өргөтгөх боломж, уян хатан байдал, хаанаас ч чөлөөтэй ажиллах боломж, системийн найдвартай бөгөөд аюулгүй ажиллагаа, технологийн хөгжлөөс хоцрохгүй байх, хөрөнгө оруулалт хийхгүйгээр хэрэглэсэн хэмжээгээрээ л зардал гаргах...

Цахим хувьсгал хийх шаардлагатай гол технологиуд нь SMAC юм: Social, Mobility, Analytics, Cloud. Өөрөөр хэлбэл цахим хувьсгал хийх үе шатуудыг дараах байдлаар томъёолж болохоор байна:

  1. Transforming Use of Data
  2. Transforming IT Infrastructure
  3. Transforming Processes
  4. Transforming Applications
  5. Transforming Business

Мэдээллийн технологийн дэд бүтцийг хэрхэн үүлэн тооцооллын хэлбэрт шилжүүлэх хэлбэрүүдийг дараах хүснэгтэнд жишээ болгон үзүүллээ:

Мэдээллийн технологийн системийн хэсэг

Cloud Type

Үүлэн тооцооллын шийдлийн жишээ

Тайлбар

Байгууллагын Сүлжээ

NaaS

Aryaka, VeloCloud: SD-WAN

Нийтийн сүлжээг ашиглан дотоод сүлжээ үүсгэх

Сервер

IaaS

Amazon: AWS

Хийсвэр сервер түрээслэх

Сторэйж

IaaS

Amazon: EC2, S3

Хийсвэр сторэйж түрээслэх

Компьютер

PCaaS

DELL VDI, BYOD

Компьютер түрээслэх болон дурын төхөөрөмжийг ажилд ашиглах

Хэвлэгч

DaaS

Canon Managed Service

Хэвлэсэн хэмжээгээрээ төлбөрөө төлөх

Дотуур холбоо

UCaaS

Vonage, Mitel

Дурын сүлжээгээр дамжуулан холбогдох

Өгөгдөл

DBaaS

NetApp: Data Fabric

Үүлэн системүүдээс өгөгдлийг цуглуулах, хамгаалах болон ашиглах

Програм хангамж

SaaS

SAP

Зөөврийн төхөөрөмж ашиглан хаанаас ч хандах боломж бүхий програм хангамж

 

Нийтлэл бичсэн: Ай Ти Зон компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал Б.Жаргалсайхан