• 6 сарын 13, Баасан
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/26-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын үндэсний спорт аялагчдын холбоо, уулын спортын ахмад тамирчид эмгэнэл илэрхийллээ

Т.Саран, iKon.mn
2017 оны 10 сарын 26
iKon.MN

Монголын үндэсний спорт аялагчдын холбоо болон уулын спортын ахмад тамирчид мэдээлэл хийлээ.

Хайран залуус маань харамсалтайгаар амиа алдлаа

 

Монголын үндэсний спорт аялагчдын холбооны дэд ерөнхийлөгч Д.Батжаргал "Завхан аймгийн Отгон сумын Отгонтэнгэр ууланд авиралт хийж яваад цасан нурангид өртөж хайран залуус маань харамсалтайгаар амиа алдлаа. Үүнд Монголын үндэсний уулчдын холбоо харамслаа илэрхийлж мэдээлэл хийх байх их харлаа. Гэтэл тийм зүйл байсангүй. 

Иймд бид ахмадуудаа цуглуулж тэднийхээ ар гэр үр хүүхдүүдэд эмгэнэл илэрхийлж байна. Бас маш их харамсаж байгаагаа хэлэх гэсэн юм" гэлээ. 

Уулын спорт эрсдэл ихтэй

 

Уулын спортын мастер Л.Дарьсүрэн "47 жил уул хадны тэмцээнд оролцлоо. Уулчин хүн уул нурах эрсдэлийг тооцож мэдэх аргагүй.  Уулчин хүн бүх ард түмэндээ хэрэгтэй. 

Онгоцны дэлбэрэлт болоход манай уулчид л хүмүүсийг аварч байсан. Иргэний хамгааллаас 1990 оноос өмнө биднийг дуудаад аль хүрэхгүй газар бид очдог байлаа. Ийм л сайхан спорт. н.Зориг багш маань бидэнд хичээл ордог байсан. 

Биднийг багш ууланд авч явахдаа чимээ гаргахгүй, эсгэрч  болохгүй гэдгийг их сайн анхааруулдаг байлаа. Уулын спортыг битгий орхиорой гэж хэлье. 

Урьд нь бид ууланд авирахдаа үхэхэд гомдолгүй гэж гарын үсэг зурдаг байсан. Одоо ч гэсэн бүгд гомдолгүй гээл ууланд гардаг. Заасан замаас хоёр алхам л хазайхад ангал байдаг бөгөөд нуралт үүсэж болзошгүй. Уулын спорт эрсдэл ихтэй. Хамгийн сүүлийн мэдээг аваад найдлагагүй болжээ гэж бодсон" гэв.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
13
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
4 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
зочин [66.181.179.213] 2017/10/26
Өндөр сахилга баттай байхгүй бол өөрийн болоод өрөөлийн амийг авч одох спорт юм да
0 | 0 Хариулах
Зочин [202.179.31.56] 2017/10/26
Оройтсон бороо. Одоо наад сэдвээ хаая! Яг сайхан хүүхэд эмэгтэйүүдийн эрх ашиг, хүчин, хүчирхийллэс хамгаалах тухай яригдаж байтал гай болж гарч ирлээ энэ сэдэв. Монголын жинхэнэ хар нууц сэдэв сөхөгдөх гэж байхад.
0 | 4 Хариулах
Зочин [1.180.206.9] 2017/10/27
Arilsan dotortoi hulgaich ve chi. Ter huchirhiilel genet suhugduugui, heden jiliin umnuus yarihdaj bsan. Teriig shiidel gargaj shiideh yostoi bolhoos hdn udur shuuruulaad shiidchdeggui yum.
0 | 0 Хариулах
Oona [66.181.164.158] 2017/10/26
Гүн эмгэнэл илэрхийлье. Хүүе ээ, энэ мэдээ юм уу. Арай гүү байлгүй дээ. Иймхэн юм ярих гэж эдгээр ахмад тамирчид цуглаагүй байлгүй дээ.
0 | 0 Хариулах