• 6 сарын 15, Ням
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/26-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Баттулга: Уул уурхайн салбарт Японы томоохон компани оруулж ажиллуулах боломжтой

President.mn
2017 оны 10 сарын 26
iKon.MN

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Япон Улсын Элчин сайд М.Такаокаг хүлээн авч уулзлаа

Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гурван саналыг онцлон хөндөж ярьсан юм.

Нэгд, Хөшигийн хөндийд баригдаж буй шинэ нисэх буудлын ажлыг  түргэвчлэх нь зөвхөн хоёр орны харилцааны асуудал төдийгүй хоёр талын хооронд аялал жуулчлал, эдийн засгийн салбарыг өргөжүүлэн тэлэх нэг боломж юм гэдгийг онцлов. Мөн Говь үйлдвэр, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн нэгэн адил бас нэг томоохон үйлдвэртэй болохыг хүсдэг гэлээ.

Хоёрт, 458 км урт шинэ төмөр замын асуудал нь Монголын эдийн засгийг хөгжүүлэх стратегийн төмөр зам юм. Монголчууд арьс шир, ноос, ноолуур, алт, зэс, жонш, нүүрс, бусад түүхий эдээ түүхийгээр нь ганц зах зээлд гаргадаг. Тиймээс боловсруулах салбарт илүү анхаарах хэрэгтэй байна. Говь үйлдвэр шиг хоёр үйлдвэртэй бол ноолуураа 100 хувь дотооддоо боловсруулах боломжтой.

Гуравт, уул уурхайн салбарт Японы томоохон компани оруулж ажиллуулах боломжтой гэлээ.

Хоёр орны хооронд дипломат харилцаанаас гадна ард түмний харилцаа чухал. Монголчууд сумо, жудо бөхөөр амжилт гаргаж, хөгжүүлж байгаа нь ард түмний харилцааны нэг гол тулгуур багана юм гэдгийг Элчин сайд М.Такаока тэмдэглэв.

Тэрбээр мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналуудыг Японы холбогдох хүмүүст уламжлахаа илэрхийлж, өнөөгийн хүрсэн түвшнээс харилцаагаа улам өргөжүүлэх тал дээр санал нэг байгаагаа илэрхийллээ. Мөн Монгол-Японы хооронд байгуулсан Эдийн засгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн үр дүнг олон нийтэд харуулж ажиллах нь чухал гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
3
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
6 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.176.196] 2017/10/27
uul uurhaid yaponii tom kompani gej baidaggui yum teneg genco
0 | 0 Хариулах
Зочин [158.215.140.131, 158.215.8.25] 2017/10/29
bailgui l yahaw duu mini. ITOCHU, SUMITOMO, MITSUI za barag bugd geologi uul uurhai hariutsasan negjtei...
0 | 0 Хариулах
Зочин [99.203.14.124] 2017/10/26
Чаагаал....пи.да чинь....
0 | 0 Хариулах
Зочин [66.181.177.35] 2017/10/26
Темкр зам где луйварчааан?!
4 | 0 Хариулах
Зочин [113.30.48.39] 2017/10/26
Ямар муу найруулгатай, ойлгомжгүй текст вэ. Бодвол ерөнхийлөгчийн тамгын газраас өгч байгаа мэдээлэл биз. Төрийн байгууллага ийм муу байхад хувь хүнээс өндөр боловсрол шаардана гэдэг үнэхээр утгагүй. Ийм мэдээллийг чинь харж суралцдаг гэдгийг бас бодмоор юм даа. Гурван санал гэснээ 1. онгоцны буудлаа ашиглалтад оруулая гэснээ Говь шиг үйлдвэртэй болохыг хүсдэг гэнэ үү. Энэ одоо санал уу, гуйлт уу. Ийм ойлгомжгүй бүрхэг бүдүүлэг байдлаар саналаа илэрхийлж болдог юмуу. Үлдсэн хэсгийг нь ярихаас ч залхчлаа
3 | 0 Хариулах
Зочин [202.131.236.139] 2017/10/26
тиймэрхүү юм эвлүүлээд ярьсанд баярлаад хоолой зангирч бна ш дээ. Үнэнч фэнүүдийнхээ нүдэнд чухам яаж харагддаг нь бүү мэд бас чихэнд нь ярьж бгаа нь ойлгомжтой сонсогддог бхөө.
0 | 0 Хариулах