Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/26-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Наранбаатар: 12 кг "мими"-г илрүүлж цагдаагийн байгууллагад шилжүүлсэн

Ц.Баяр, Зууны мэдээ
2017 оны 10 сарын 26
Зууны мэдээ
Зураг зураг

МХЕГ-ын Гашуунсухайт боомт дахь экспорт, импорт хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга Б.Наранбаатартай ярилцлаа.

-Хяналтыг хэрхэн тавьж байна вэ?

- 2007 онд манай улс Женевийн конвенцэд нэгдэн орсон. Энэхүү конвенцийн дагуу мал эмнэлэг, ургамал хорио цээр, эрүүл ахуйн стандартыг олон улсын хэмжээнд мөрдөж ажилладаг. Хүн ба мал амьтны гоц халдварт өвчнийг нэвтрүүлэхгүй байх үүрэгтэй.

Энэ ажлын хүрээнд тээврийн хэрэгсэлд ариутгал халдваргүйжилт хийх, хүний халууныг хэмжиж эрүүл мэндийг тодорхойлох замаар сэжиг бүхий хүн тээврийн хэрэгсэл, барааг нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авч байна. Байгуулагдсан цагаас хойших хугацаанд ийм тохиолдол нэвтрээгүй. Тайван байна.

-Бараа бүтээгдэхүүний чанар аюулгүй байдал хэрхэн хангагдаж байна вэ?

-Монгол Улс хүнсний бүтээгдэхүүнийхээ тодорхой хувийг Хятад улсад импортолдог гэхдээ манай боомтоор хүнсний бүтээгдэхүүний импорт байхгүй Замын-Үүд, Алтанбулаг боомтоор бий. Үүнд Мэргэжлийн хяналтын байгууллага, хилийн алба чанар аюулгүй байдлыг хангаж ажиллаж байна. Түүнчлэн химийн бодис, цацаргын болон барилгын материалд хяналтаа тавьж байна.

- Жолооч нар “Мими”-г хэрэглэх байдал гарсаар байна гэдэг үүнд ямар хяналт тавьж байна вэ?

-Мал, малын гаралтай бүтээгдэхүүн болон эмийн ургамал, самар хууль бусаар нэвтрүүлэх тохиолдол сүүлийн нэг жилийн хугацаанд гарсан. Үүнийг тухай бүрт нь илрүүлж, цагдаагийн байгууллагад бүртгүүлсэн. Хүний сэтгэцэд нөлөөлөх “мими”-тэй холбоотой зөрчил эрс багассан. Гааль болон манай байгууллагын хамтарсан шалгалтын үр дүнд 12 кг "мими”-г илрүүлж цагдаагийн байгууллагад шилжүүлсэн.

2012,2013 онд нүүрсний уртын тээвэрт хятад жолооч нар их явдаг байсантай холбоотойгоор уг бодисын хууль бус хэрэглээ бий болсон. Олон хоног нүүрс тээвэрлэж явахдаа унтахгүйн тулд "мими"-г хэрэглэдэг байсан. Манай улс үүнийг зөвшөөрдөггүй. Хятадын хувьд сүүлд хориглосон. Тээвэрт явж байгаа жолооч нарын 100 жолооч тутмын нэг нь хятад. Цаашид 100 хувь монгол жолооч нар яваад ирэхээр "мими"-тэй холбоотой зөрчил улам багасах болов уу.

Зураг