Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/26-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-Мексикийн хил дээр босгох хананы загварууд бэлэн болжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 10 сарын 26
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Мексикийн хил дагуу ханан хэрэм босгож, тус улсын цагаачидтай хамт Америкт ирдэг сөрөг үзэгдлүүдийг хаах тухай эртнээс ярьж байгаа.

Тэгвэл түүний засгийн газар зургаан компанид 8 янзийн хананы загвар гаргаж үзүүлэх даалгавар өгсөн нь одоо дуусах шатандаа орсон байна.

Улаанбаатарын цагаар маргааш буюу Баасан гарагт хананы загваруудыг эрх баригчдад танилцуулах ажээ.

Трамп өөрийн биеэр загваруудтай танилцаж, өөрийн таалсан загварыг сонгон АНУ-Мексикийн хил дагуу босгох нүсэр ажлыг эхлүүлэх гэнэ.

Гэхдээ түүний саналыг Конгресс дэмжих эсэх нь эргэлзээтэй байгаа юм.

 

Загваруудыг Калифорний Сан Диегод байгуулж байгаа гэнэ.

 

 

Найман загварын 4 нь бетон хийцтэй бол нөгөө 4 нь бусад материалаар хийгдсэн байна.

 
 

 

Эдгээрээс хоёр нь нэвт харах боломжтой хийгдсэн нь Трампын сонирхож байгаа загвар гэнэ. Тэр хилийн цаадах хар тамхины наймаачдын ажиллагааг хянаж байхын тулд ийм загварыг илүүд үзэж байгаа ажээ.

 

 

Загвар бүр 5.5-9 метрийн өндөртэй.

 

 

Загваруудыг босгох ажлын есдүгээр сарын 26-нд эхэлсэн байна.

 

 

Найман загварыг бүтээхэд нийтдээ $2.4-$4 саяыг зарцуулсан гэнэ.

 

 

Эх сурвалж: Business Insider