Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/26-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Олон улсын ирвэс хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлнэ

Ж.Хулан, iKon.mn
2017 оны 10 сарын 26
iKon.MN

НМХГ-ын хурлын танхимд 

10:00 цагт "Иргэн бүр эрсдэлгүй орчинд" аяны хүрээнд "Хог бүр баялаг" бүтээлийн уралдаанд идэвхтэй оролцсон Ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчдад шагнал гардуулах үйл ажиллагаа болно.

Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн их танхимд

10:00 цагт БОАЖЯ, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, Дэлхийн байгаль хамгаалах сан хамтран Олон улсын ирвэс хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. 

Монголын Архитекторын Эвлэлийн байранд

11:00 цагт "Миний нэр Монгол" Дэлхийн миссийн тэмцээнд оролцож буй Ц.Энхжин хэвлэлийн хурал хийнэ.

Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагт “Монголын үндэстний уламжлалт зан үйлийн өргөө” ТББ-аас “Усны эх ундаргаа хамгаалцгаая” гурван сарын аян зохион байгуулах гэж буйтай холбоотой мэдээлэл хийнэ. 

11:30 цагт Увсын засаг дарга Д.Батсайханы хууль бус үйлдлийн талаар орон нутгийн иргэд хэвлэлийн хурал зарлаж байна.

MN Мэдээллийн төвд

11:30 цагт Орон нутгийн ИТХ-ын 2016 оны сонгуультай холбоотой маргаантай асуудлаар Орхон аймгийн иргэд мэдээлэл хийнэ.

12:30 цагт Төмөр замчдын мэргэжлийн холбоодоос Монголын төмөр замын нэгдсэн холбооны тэргүүн Ч.Сүрэнхорлоогийн явуулж буй үйл ажиллагааг эсэргүүцэж хэвлэлийн бага хурал зарлалаа.

Туушин зочид буудлын 4 давхарт

12:00 цагт "FIBA 3x3 ASIA CUP-2017" тэмцээнд оролцож буй орон орны багийн ахлагч дасгалжуулагчид хэвлэлийн хурал хийнэ.

ХУД-ийн Ажилчны соёлын ордонд

14:00 цагт Хөнгөн үйлдвэрийн салбарын компаниуд "Аж үйлдвэржилтээ аварч, ажлын байраа хамгаалъя" сэдэвт уулзалт хэлэлцүүлгийг УИХ-ын зарим гишүүд болон үйлдвэрлэгч нар хамтран хийх гэж байна. Уулзалтад МУ-ын ерөнхийлөгч ирнэ.

Бүгд Найрамдах Франц Улсын Элчин сайдын Яаманд

16:00 цагт Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улсын Худалдааны танхимийн хамтын ажиллагааны хүрээнд Дэлхийн Стандартын Баталгаажуулалтын Байгууллага манай улсад албан ёсны төлөөлөгчийн газраа нээнэ.