-Засгийн газрын өнөөдрийн /2017.10.25/ хуралдааны шийдвэр-
Ирэх сард ОХУ-д болох Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 21 дүгээр хуралдаанд оролцох Монголын талын төлөөлөгчдийн удирдамжийг зөвшөөрсөн байна.
Хуралдаанаар өмнөх хурлын шийдвэрийн хэрэгжилт болон худалдаа, эдийн засаг, санхүү, дэд бүтэц, тээвэр, уул уурхай, эрчим хүч, барилга зэрэг салбарын хамтын ажиллагааны талаар хэлэлцэх юм.
Эх сурвалж: Засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтэс