Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/16-НД НИЙТЛЭГДСЭН

Хүчирхийлэлд өртсөн таван настай охиныг эрүүл мэндийн үзлэгт хамруулж, хамгаалалтад авчээ

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 10 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Таван настай охиныг хойд эцэг нь хүчиндсэн тухай мэдээлэл хоёр хоногийн өмнө буюу аравдугаар сарын 14-ний өдөр олон нийтийн сүлжээгээр гарсан билээ. Охины нөхцөл байдал, эрүүл мэнд одоогоор ямар байгаа тухай Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас тодрууллаа. 

Охиныг Хүүхдийн тусламжийн 108 төв хамгаалалтад авсан байна. Мөн Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв болон Гэмтэл согог судлалын үндэсний төвд эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулжээ. Үзлэгтэй холбоотой эмч нарын дүгнэлт хараахан гараагүй байгаа аж.  Энэхүү хэрэг дээр хуулийн дагуу хорооны Засаг дарга, эмч, цагдаагийн бүрэлдэхүүнтэй хамтарсан багийнхан ажиллаж байна. Харин охины ээж самранд явсан бөгөөд ирж амжаагүй байгаа гэж мэдээллээ. 

Мөн хүчирхийлэл үйлдсэн гэж сэжиглэгдэж буй хойд эцгийг нь баривчилжээ.