ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/15-НД НИЙТЛЭГДСЭН

120 сая ам.долларын шууд хөрөнгө оруулалт бүхий “Сайншанд” салхин парк төсөл нээлтээ хийлээ

Б.Ану
2017 оны 10 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улсын төрөөс баримталж буй бодлогын хүрээнд 2023 он гэхэд үндэсний эрчим хүчний нийтүйлдвэрлэлийн 20 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангана гэсэн зорилтыг  тавиад байгаа билээ. 

Энэ зорилттой нийцсэн Монгол Улсын гурав дахь салхин станц Дорноговь аймагт баригдах Сайншанд салхин паркийн төслийн нээлт энэ сарын 12-нд боллоо. Улаанбаатар хотоос 460 км алслагдмал Дорноговь аймагт барьж босгох  Сайншанд салхин паркын төслийн нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Засгийн газрын төлөөлөл, Франц, Герман хоёр улсын Монголд суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайдууд, төслийг хэрэгжүүлэгч болон санхүүжүүлэгч гадаадын томоохон байгууллагын төлөөлөгч,өөрийн орны холбогдох албаны хүмүүс оролцсон юм.
 
Монгол Улсад гурав дахь нь болж буй уг салхин цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэгч “Сайншанд Салхин Парк” ХХК-д Францын эрчим хүчний салбарын тэргүүлэгч болох ЭНЖИ, Германы төсөл хөгжүүлэгч Ферростаал, Данийн Уур Амьсгалын Хөрөнгө Оруулалтын Сан (DCIF) болон үүсгэн байгуулагч Р. Давааням нар хөрөнгө оруулж, Европын Хөрөнгө Оруулалтын Банк (EIB), Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк (EBRD) болон Данийн Экспорт Хөгжлийн Агентлаг (EKF) хамтран санхүүжилтийг хийж, 2018 оны 4 дүгээр улиралд барьж ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
 
Уг төслийн салхины нөөцийг 20м, 40м, 60м болон 80м-ийн өндрийн төвшинд хэмжилт хийж салхины дундаж хурд 7.7 м/сек байна гэж тогтоосон нь төслийн байршил салхиар эрчим хүч үйлдвэрлэх арвин нөөцтэйг батлан харуулсан судалгааны дүн гарчээ.

Тус салхин цахилгаан станцын ерөнхий гүйцэтгэгчээр Чайна Машинери Инженеринг Корпорейшин (CMEC) ажиллах бөгөөд Салхин паркийг барьж байгуулах 486 гаруй га газар нь дэд бүтэц өндөр хөгжсөн Сайншанд хотоос 5 км, Замын-Үүд боомтоос 250 км-т оршдог нь зам тээвэр болон дэд бүтцийн зардлыг ихээхэн хэмнэж буй онцлог давуу талтай талаар эх сурвалжууд мэдээллээ. 

Энэхүү төсөл хэрэгжсэнээр Монгол Улсад 120 сая ам.долларын шууд хөрөнгө оруулалт орж ирэхийн сацуу ногоон эдийн засаг, хүрээлэн буй орчны тогтвортой хөгжлийг бодит дэмжлэг болно хэмээн үзэж байгаа аж. 

Хамгийн товчоор дүгнэхэд, бүс нутгийн уур амьсгалын нөхцөл болон эрчим хүчний үйлдвэрлэлд хамгийн тохиромжтойгоор нь Дани улсын “Вестас” компанийн V110 маркийн 2.2 МВтхүчин чадалтай 25 ширхэг турбин суурилуулж, 55 МВт-ын суурьлагдсан хүчин чадалтай эрчим хүчний үйлдвэрлэлийг бий болгож, төвлөрсөн эрчим хүчний сүлжээнд холбосноор жилд 100 мянга гаруй айл өрхийн цахилгаан хэрэглээг хангах юм байна. 

Ингэснээр цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлээс жил бүр  байгаль орчныг бохирдуулах  200 мян.тн нүүрс хүчлийн хийн ялгаруулалтыг бууруулах, 1,2 сая.м3 цэвэр ус, 50,000 тонн нүүрсний хэрэглээг хэмнэх тооцоолол гарч ирж байгаа юм.

Энэ нь манай улсын байгаль орчин, эдийн засагт ихээхэн хэмжээний эерэг өөрчлөлт ахиц дэвшлийг авч ирнэ хэмээн төслийн хамтрагч талууд болон нээлтэнд оролцогч мэргэжлийн хүмүүс дүгнэж байлаа.

Ийнхүү Монгол Улсад гурав дахь говийн бүсэд хоёр дахь нь болох Сайншанд салхин парк төсөл нээлтээ хийж бүтээн байгуулалтын гараагаа эхэллээ.

 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
46
Зураг
ЗӨВ, ГОЁ
5
Зураг
БАХАРХМААР
2
Зураг
БУРУУ
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
30 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Irgen [202.55.191.42] 2017/10/16
End ajillah ajilchdiin erh mash hundeer zurchigdunu. Rosteriin huvaari 28/4 gesen. Hudulmuriin huuliig notstoi zurchij bgaa. 28 honog ger ornoosoo hol ajillaad 4 honog amarna. Hotod bdag humuusiin 2 honog ni vagond. Muusain oligarh huvalznuudiin zavchaa!!!!!
4 | 2 Хариулах
Зочин [216.123.206.82] 2017/10/16
Тэгвэл чи ажиллахгүй л байхгүй юу. Залхуу золиг, 1-3 сая төгрөгийн цалин зөндөө хүнд хэрэгтэй байна.
5 | 2 Хариулах
иргэн [150.129.142.231] 2017/10/15
дарга нар төсөл нэрээр мөнгө цавчаал. эргээд татварын мөнгөөр төлнө. цавчаанд орсон төсөл ашиг өгөхгүй л байх да
2 | 2 Хариулах
Зочин [202.70.38.18] 2017/10/16
Ene tusuld ZG gaas yamarch mungu gargaagui. Gadaad company sanhuujuulj bgaa.
1 | 0 Хариулах
Цөлжилт [103.229.120.223] 2017/10/15
Салхин цахилгаан станц цөлжих үйл явцыг хурдасгадаг онцлогтой. Салхин цахилгаан станц цөлжих үйл явцыг хурдасгадаг онцлогтой. Салхин цахилгаан станц цөлжих үйл явцыг хурдасгадаг онцлогтой. Салхин цахилгаан станц цөлжих үйл явцыг хурдасгадаг онцлогтой. Салхин цахилгаан станц цөлжих үйл явцыг хурдасгадаг онцлогтой. Салхин цахилгаан станц цөлжих үйл явцыг хурдасгадаг онцлогтой.
2 | 9 Хариулах
Зочин [66.181.176.65] 2017/10/16
оросын троллууд ороод ирлээ дээ Монголчууд Усан Цахилгаан Станц барьвал Байгаль нуур ширгэнэ одоо Салхин цахилгаан станц баривал цөлжих үйл явцыг хурдасгадаг гээд хуцаад байхийн
0 | 0 Хариулах
zochin [202.9.42.113] 2017/10/15
Delgersaihan gj echneen ger ur huuhdee tejeegeed yvj bsan barilgin kampani buulgaad eere naimaa hiichih uoma.Teriig eserguutsdeg darga said n bhgui .Ug ch duu garangui jinhene [хориотой үг] uoma.
0 | 0 Хариулах
irgen [202.9.42.113] 2017/10/15
Salhin tsah stantaar yah uom.Jiliin 4 ulirald salhi ihtei shoroo shuurdag gazart estoi hereggui.Ulam l salhi ih bolno
0 | 13 Хариулах
Зочин [202.70.38.18] 2017/10/16
Jaahan yum unsh ain. Salhin stants barihaar salhi ihesdeg gej haanaas sonsson yum bolooo.
0 | 0 Хариулах
Зочин [139.30.227.238] 2017/10/15
Undesnii companiara barilga ugsraltaa xiilgeegui ni xaramsaltai
4 | 0 Хариулах
Зочин [73.93.154.246] 2017/10/16
hiij chadah company baihgui.
1 | 1 Хариулах
zochin [110.35.47.232] 2017/10/15
manaih bityy nyyrstei haana l bol haana bn yagaad nyyrsnii tsahilgaan stants baij bolohgyi gej , stantsaas garah halsan usaar n ailuudiin dulaanii asuudliig shiidej bolno
3 | 0 Хариулах
ДАНРАВ [202.179.25.34] 2017/10/15
Дулааны ЦС-уудаа ч барина... Аль алийг нь хөгжүүлэх хэрэгтэй... Цаана нь усан сангууд байгуулах том стратегийн ажил байна, тэр ядаж Эгийн голын УЦС-аа Оростой "байлдсан" ч хамаагүй үнэ цэнээр барих хэрэгтэй... Зүгээр та нар боддоо, УЦС гэдэг чинь зүгээр л гадагш урсаад яваад өгч байгаа усаар цэвэр усны сан төдийгүй цахилгаан үйлдвэрлэх буюу бүр энгийнээр ойлгуулбал зүгээр л МӨНГӨНИЙ МАШИН босгоно гэсэн үг шүү дээ!
8 | 0 Хариулах
Хулан [202.21.116.162] 2017/10/16
Манай орон Уур амьсгалын өөрчлөлтөд маш эзмэг зэрэглэлд ордог, Уур амьсгалын өөрчлөлтийн гол шалтгаан нь агаар дахь хүлэмжийн хийн хэт их ялгарал, хүлэмжийн хий үүсэх гол шалтгаан нь эрчим хүч, дэлхийн хүлэмжийн хийн ялгаруулалтын 60% нь эрчим хүч гарган авахын тулд шатаасан нүүрснээс үүддэг. Өнөө болж байвал маргааш яахав, өөрөө болж байвал бусад яахав гэсэн үзлээсээ салах хэрэгтэй
0 | 0 Хариулах
NNN [202.179.24.242] 2017/10/15
Bituu nuurstei baij neleen heden dulaanii tsahilgaan stants l barhihgui de
0 | 1 Хариулах
Зочин [182.160.32.238] 2017/10/15
Гадны мэргэжилтэнүүд ирж Нарны цахилгаан хавтангаар гэр хорооллын айлуудыг тоноглон утааг буруулах төсөл байсныг манайхан зогсоосон шдээ
18 | 0 Хариулах
Zochin [115.86.159.220] 2017/10/15
Saijruulsan nuurs zuuh zardag humuust ashiggui yumiig yu gj hiihevdee
4 | 0 Хариулах
Зочин [202.21.106.143] 2017/10/15
20-30 jiliin daraa zardlaa nuhuh baih. Oshoo olon wind farm tai bolj, hyatad ruu gargaad ehelvel jinhene ur ashig n tend bii baih
1 | 3 Хариулах
Зочин [66.181.186.135] 2017/10/15
Цөлжиж дуусах юм байндаа нарны панел нь арайл дээр байхдаа
3 | 7 Хариулах
Zdss [203.91.115.37] 2017/10/15
Naad sens chin tegeed shandiin salhiig barhuu? Ulaisaad shataj medne shuu. Bas uiluulnashdee
1 | 7 Хариулах
Zochin [115.86.159.220] 2017/10/15
Enuugeer tgeed ali bus aimguudiig hangaj bgn
0 | 0 Хариулах
Зочин [202.9.40.95] 2017/10/15
Sanlhitin stantsa ochood neg haraarai 1 l sens ergej bga salhin stantsud bol mongo ugah heregsel bolood bna gargasan tsahilganiig ni uls 3 dahin unetei hudaldaj avdag
7 | 3 Хариулах
Zochin [115.86.159.220] 2017/10/15
Turiin umch bish yumuu
0 | 0 Хариулах
Зочин [150.129.140.171] 2017/10/15
Teneg hudalch amisgaa
0 | 0 Хариулах
Зочин [73.93.154.246] 2017/10/16
turiin umch bish. gadaadiin company uuriin hurunguur barij bigaa.
0 | 0 Хариулах
Зочин [182.160.32.238] 2017/10/15
Усан цахилгаан станц барих гэсэн чинь Путин уурлаад...
15 | 0 Хариулах
Зочин [99.203.14.55] 2017/10/15
Бас женко путинаас гөлөлзөөд
4 | 0 Хариулах
Зочин [103.57.95.69] 2017/10/15
Оюун толгойн ашгийг чинь энд зарцуулсан гэх гэж л байгаа байх даа бодвол.
9 | 2 Хариулах
Irgen [202.21.107.139] 2017/10/18
Ajilin bair bna uu haanaas asuuh be
0 | 0 Хариулах
Зочин [103.57.95.69] 2017/10/15
ёооё юун их мөнгө вэ. ашгаа олж чадах уу.
6 | 2 Хариулах