Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/13-НД НИЙТЛЭГДСЭН

Монголчуудад АНУ-ын визний нөхцөл хөнгөрч магадгүй гэлээ

Б.Ану
2017 оны 10 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр 15:00 цагаас  Гадаад Харилцааны Яам, АНУ-ын ЭСЯ-наас хамтран хэрэгжүүлж буй АНУ-ын визийн кампанит ажлын нээлтийн арга хэмжээ болно гэсэн мэдээллийг ГХЯ-наас өгөөд байгаа юм. 

Энэ нь ямар учиртай арга болох тухай АНУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдоод байгаа Ё.Отгонбаяр дараах мэдээллийг өөрийн твиттер хуудастаа бичжээ. 

Тэрбээр хэлэхдээ "15:00 цагт Чингис хаан нисэх буудалд Responsible Travel to USA Campaign нээлт хийнэ. Бид визийн зөрчил гаргахгүй бол визийн нөхцөл хөнгөрнө. Хэвлэл мэдээллийнхэн маань анхаарч сурталчилж өгөөрэй. Иргэдэд хэрэгтэй мэдээлэл болно. Монгол Улс "H2" ангиллын эрхтэй болохоор хүссэн байгаа" гэжээ. Энэхүү визний төрөл нь "Улирлын чанартай хөдөлмөр эрхлэх боломжтой" виз болох талаар тэрбээр мөн тайлбарлан бичжээ. 

Энэхүү визний ангиллын талаар албаны мэдээлэлд дараах байдлаар тайлбарласан байна. 

  • H-2A (хөдөө аж ахуйн түр ажилчид)

H-2A виз нь АНУ-ын ажил олгогчдод АНУ-ын ажилчид дутагдалтай байгаа үед гадаадын иргэдийг Америкийн Нэгдсэн Улс руу түр хугацааны хөдөө аж ахуйн ажил хийлгэхээр авчрахыг зөвшөөрдөг. Та Америкийн Нэгдсэн Улсад хөдөө аж ахуйн түр хугацааны эсвэл улирлын ажил, үйлчилгээ үзүүлэх гэж байгаа бол H-2A цагаачлалын бус визний ангилалд хамрагдана. АНУ-ын ажил олгогч (эсвэл АНУ-ын хөдөө аж ахуйн холбооны хамтарсан ажил олгогч) I-129 маягт буюу Цагаачлалын бус ажилчны зөвшөөрлийн өргөдлийг таны өмнөөс мэдүүлэх ёстой.

  • H-2B visa (хөдөө аж ахуйн бус түр ажилчид)

АНУ-ын ажилчид дутагдалтай салбарт, түр хугацааны эсвэл улирлын ажил гүйцэтгэхээр Америкийн Нэгдсэн Улс руу зорчих бол та энэ визийг мэдүүлэх шаардлагатай. Таны ажил олгогч Хөдөлмөрийн Яамнаас уг ажилд тохирох АНУ-ын ажилчид байхгүй болохыг баталсан гэрчилгээ авах ёстой бөгөөд таны зөвшөөрөл түүнд үндэслэгдэнэ.