Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/12-НД НИЙТЛЭГДСЭН

2018 оны Хөлбөмбөгийн Дэлхийн Аваргын хүртэх ЦОМ Монголд ирнэ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 10 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Хүн төрөлхтний хамгийн том спортын баяруудын нэг Хөлбөмбөгийн Дэлхийн Аваргын цом нь 36.8 см өндөр, 6.1 кг жинтэй, 18 каратын 5 кг алтны орцтой байдаг. Зөвхөн Дэлхийн Аварга болсон багийнхан болон тухайн улсын ерөнхийлөгч нарын гарт очдог энэхүү цомыг ДАШТ болохоос өмнө дэлхийн 53 орноор аялуулах юм байна.

Энэ аялалын замд анх удаа Монгол улс багтжээ. 2018 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод саатах цомыг тавдугаар сард нь тэмцээнийг зохион байгуулах ОХУ-д хүлээлгэж өгөх юм.

FIFA-ийн түнш Coca Cola компанийн санаачилгаар анх 2006 оны Германд болсон ДАШТ-ий өмнө зохион байгуулж байсан энэхүү аялал дэлхийн улс орнуудын иргэдэд аваргын цомыг "амьдаар" нь харах боломж олгодог ажээ.

 

 

Эх сурвалж: FIFA