Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/07-НД НИЙТЛЭГДСЭН

ЗӨВЛӨГӨӨ: Кальци ихэдвэл илрэх шинжүүд

hedu.mn
2017 оны 10 сарын 7
HEDU.MN
Зураг зураг

Иргэдийн дунд ясны сийрэгжилт,  кальцийн дутагдал, хэрэглээний талаар мэдлэг дутмаг байдаг билээ. Энэ удаагийн дугаараар бидний хамгийн сайн мэдэх эрдэс бодисын нэг кальцийн талаар бяцхан зөвлөгөөг хүргэж байна.  

Кальцийн биед гүйцэтгэх үндсэн долоон үүрэг

  • Яс, шүд

Кальци нь яс шүдний найрлагын дийлэнх хувийг эзэлдэг бөгөөд  хатуу, бат бөх  байдлыг хангахад оролцдог. Хэрэв яс, шүдний кальцийн хэмжээ багасах үед яс сийрэгжин зөөлөрч, бат бөх чанараа алдаж амархан гэмтэж, хугарамтгай болдог.

  • Булчингийн агшилт

Кальци нь булчингийн агших үйлд оролцдог. Ялангуяа зүрхний булчингийн агшилтад оролцож, зүрхний цохилтыг тоог тохируулдаг чухал элемент юм.

  • Мэдрэлийн систем 

Мэдрэлийн ширхгээр мэдээлэл дамжуулах үйлд оролцдог  

  • Зүрх судас

Магни, кали, натри зэрэг бусад элементийн хамтаар цусны даралтыг зохицуулдаг

  • Цус   

Кальци нь К витамины үйл ажиллагааг түргэсгэдэг. Энэ витамин цус бүлэгнүүлдэг үндсэн хүчин зүйл юм. К витамины хэмжээ багасвал бүлэгнэлт муудаж, цус тогтохдоо муу болдог.

  • Эсийн үйл ажиллагаа

Эсийн хананы нэвчимтгий чанарыг сайжруулахад нөлөөлнө. Энэ нь тэжээлийн бодисуудыг эсэд нэвтрүүлэхэд ач холбогдолтой байдаг.

  • Бусад үүрэг

Дархлалын системийг бэхжүүлэх, хоол боловсруулалт, шүлс үүсэх,өөхний болон энергийн солилцоонд чухал үүрэгтэй олон тооны фермент гормоны биед үүсэх, тэдгээрийн үйл ажиллагааг идэвхжүүлэхэд оролцдог.

Хоногийн хэрэгцээ

 

Хүн хоногт 800-1,250 мг кальцийг хэрэглэх хэрэгтэй. /2,500 мг болтол ихсэж болно/ Жирэмсэн болон гормоны эмчилгээ хийлгэх, биеийн хүчний өндөр ачаалал авах үед хоногт хэрэглэгдэх кальцийн хэрэгцээ ердийн хэмжээнээс ихсэж болдог.

Яс сийрэгжих, бамбай булчирхайн үйл ажиллагаа доголдох шинж илрэх, ясны өвчнүүд, ясны хорт хавдар, хорт хавдар ясанд тархалт өгөх шинж гарсан үед шинжилгээгээр кальцийн хэмжээг үзэх шаардлагатай.

Ямар бүтээгдэхүүн кальциар баялаг вэ?

 

Хоногийн хэрэгцээний кальцийг нөхөх хамгийн энгийн арга нь хоол хүнсээр авах. Монголчуудын хүнсний гол хэрэглээний нэг болох сүү, цагаан идээ нь кальцийн агууламж өндөртэй бүтээгдэхүүнд ордог. Тиймээс бид кальцийн дутагдалд орох, яс сийрэгжих болон кальци дутагдсанаас үүсэх бусад өвчнөөр өвдөхгүй байх боломж бий.

Доорх бүтээгдэхүүнүүд кальцийг ихээр агуулдаг тул хүнсэндээ хэрэглэхэд тустай

  • Сүүн бүтээгдэхүүн (бяслаг, тараг, сүү...)
  • Яншуй
  • Өнгөт болон цэцэгт байцаа/брокколи
  • Алим, лийр
  • Загасан бүтээгдэхүүн
  • Самар, наран цэцгийн үр
  • Далайн бүтээгдэхүүн
  • Өндөгний шар

Эдгээр бүтээгдэхүүнүүд кальциас гадна D,C,В витамин агуулдаг.

Кальцийн дутагдал үүсэх шалтгаан

  • Кальцийн агууламж багатай бүтээгдэхүүн байнга хэрэглэх
  • Хэт өлсгөлөн байх
  • Хүнсний бүтээгдэхүүний харшил зэргээс шалтгаалан гэдэсний хананы кальцийг шимэгдүүлэн биед оруулах чадвар муудах
  • Натри, кали, фосфор магнийн илүүдэл. Эдгээр бодисууд кальцийг биеэс гадагшлуулахад нөлөөлнө. Хийжүүлсэн ундааны найрлагад байдаг фосфорын хүчил кальцийг яснаас татаж цусанд оруулснаар ясны кальцийн хэмжээ багасаж яс сийрэгжих нөхцөл бүрддэг. 
  • Д витамины дутагдал
  • Бамбай булчирхайн өвчин
  • Жирэмсэн, хөхүүл, цэвэршилтийн үед кальцийн хэрэгцээ хэт ихсэх
  • Тамхи их татах, кофейн агуулсан бүтээгдэхүүнүүд
  • Шээс хөөх эмийн хэт хэрэглээнээс шалтгаалан шээсээр кальци их алдагдах
  • Бөөрний өвчнүүд
  • Нойр булчирхайн архаг үрэвсэл 

Кальци дутагдаж буй шинжүүд

  • Ядрах, бие сулрах
  • Яс сийрэгжих
  • Бага насны хүүхдэд рахит үүсэх
  • Булчин зангирах, агших
  • Ясанд өвдөлт мэдрэгдэх
  • Өсөлт саатах
  • Дархлалын систем хямрах
  • Харшлын өвчнүүд үүсэх
  • Цус тогтох нь удаан болно

Эм тун нь таарч байж сайн нөлөө үзүүлдэг шиг эрдэс дутах нь аюултай ч хэмжээнээсээ хэтэрвэл түүнээс дутахгүй аюултай. Хоногт авч байгаа кальцийн хэмжээ нь 2,500 мг-аас их болсон тохиолдолд кальцийн илүүдэл гэж үздэг.

Кальци ихсэх үед:

  • Цочромтгой болно
  • Булчингийн тонус буурна
  • Ходоодны хүчил ихсэх буюу чээж гашуун оргино
  • Зүрхний цохилт цөөрнө
  • Тулай өвчин үүсэх шалтгаан болно
  • Цус хурдан бүлэгнэдэг болно
Зураг