Нийслэлийн цагдаагийн газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид "Илрүүлэлт-Оргодол" нэгдсэн арга хэмжээний хүрээнд 2017 оны аравдугаар сарын 5-ны өдөр нийтийн тээвэр болон гудамж талбайгаар явж халаасны хулгайн гэмт хэрэг бүлэглэн үйлддэг 5-аас 8 этгээдийг үйлдэл дээр нь илрүүлэн шалгаж байна.
Эдгээр этгээд нь 2017 оны долоодугаар сарын 01-ний өдөр шинэчлэн батлагдсан эрүүгийн хуулиар бүлэг зохион байгуулалттай гэмт бүлэглэл гэдэг нь нотлогдсон тохиолдолд 5-12 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгүүлэх юм байна. Мөн шинэчлэн батлагдсан зөрчлийн тухай хуулиар гэмт этгээдийн хулгайлсан эд зүйлийн үнэлгээ нь 300,000 төгрөгд хүрэхгүй бол албадан сургалтад хамруулан 7-30 хоног хүртэлх хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!