Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/03-НД НИЙТЛЭГДСЭН

Байгал нуурыг 20 сая жилийн дараа далай болно гэж дүгнэжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 10 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Хавирган сар хэлбэртэй Байгал нуур нь манай гарагийн хамгийн гүн, хамгийн эртний нууранд тооцогддог. Энэ нуур 25 сая жилийн өмнө газрын тектоник хагарлын үр дүнд үүссэн гэдэг ба 31 мянган км.кв талбайтай, 23 тэрбум тонн устай, дэлхийн шингэн төлөвт байгаа цэвэр усны нөөцийн 20 хувь болдог.

Тэгвэл геологич, доктор Сергей Кривоноговын хийсэн шинэ судалгаагаар Байгал нуур нь мэндлэхээр дуншиж байгаа далай юм байна.

Түүний баталснаар Байгал нуурын хоёр эрэг жилд 2 мм-ээр холдож, орчны уулс нь жилд 5-6 мм өндөрсөж байгаа гэнэ. Нэг үгээр хэлбэл Еврази тивийн төв хэсэгт буюу Байгал нуур орчимд дэлхийн газрын гадаргуу эрчимтэй шилжин хөдөлж байгаа. Үүний үр дүнд 20 сая жилийн дараа Еврази тив хоёр хуваагдаж, Байгал нуур дунд нь далай болж тогтох гэнэ.

Эрдэмтэд 200,000 жилийн өмнөөс эхэлсэн шинэ тектоник хөдөлгөөнийг эндээс илрүүлсэн юм байна.

Доктор Сергей Кривоногов нь Соболевийн нэрэмжит Новосибирскийн Геологи, Минералогийн Хүрээлэнгийн судлаач юм. Түүний ахалсан судлаачдын баг Байгал нуурын орчмын газрын хөдөлгөөнийг бүр Мезозойн эринээс буюу 70-100 сая жилийн өмнөх үеэс эхлүүлэн судалж байж цаашдын шилжилт хөдөлгөөний цаг хугацааны хуваарийг тогтоосон байна.

Судалгааны үр дүн Gondwana Research сэтгүүлд нийтлэгджээ.

 

Эх сурвалж: Siberia Times