Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/03-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхийлөгчийн үгэнд дурдагдсан ЭРХЭМ хэн бэ

Ч.Зотол, Зууны мэдээ
2017 оны 10 сарын 3
Зууны мэдээ
Зураг зураг

Ерөнхийлөгч өчигдөр Өөрийн танхимын гишүүний импортолж байгаа тамхинд таван хувийн татвар ногдуулах, бусад импортлогчдод 30 хувийн татвар ногдуулах журам баталсан байгаа юм. Энэ шударга ёс биш!” гэж хэллээ. Төрийн тэргүүний үгэнд дурдагдсан эрхэм хэн бэ гэдэг асуулт олны анхаарлыг татаж байна.

Ж.Эрдэнэбатын танхимд хувьдаа тамхины үйлдвэртэй ганц л гишүүн бий. Тэр хүн бол Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд байгаад одоо үүрэг гүйцэтгэгч болсон Ц.Дашдорж. Түүний хувьд ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжиж зарим бараа бүтээгдэхүүний гаалийн татварыг нэмэхэд өөрийн эзэмшлийн “Монгол тамхи Со” компанийг татвараас 25 хувиар чөлөөлүүлсэн.

Энэ нь Тамхины хяналтын тухай хууль, Тамхины талаар төрөөс баримтлах бодлогыг ноцтой зөрчсөн гэсэн мэдээлэл гарч байв. Импортын тамхинд 30 хувийн гаалийн татвар ногдуулах журам дотор дотоодын үйлдвэрлэгч таван хувийн татвар төлнө гэж бий. Үүний тулд тэд бүтээгдэхүүнийхээ 60-80 хувийг өөрөө үйлдвэрлэдэг байх ёстой юм байна. Тэгвэл “Монгол тамхи Со”-ийн үйлдвэр түүхий эдээ урд хөршөөс 100 хувь оруулж ирдэг ажээ.

Зураг