Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/02-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп Хойд Солонгостой яриа хэлэлцээр хийх оролдлогод найдахгүй байгаагаа илэрхийллээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 10 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Хойд Солонгостой яриа хэлэлцээр эхлүүлэхээр оролдож байгаа төрийн нарийн бичгийн дарга Рэкс Тиллерсоны зүтгэлд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп найдахгүй байгаагаа өчигдөр твиттер хуудсандаа бичжээ.

Тэр Ням гарагт хоёр хэсэг мэдэгдэл твиттер хуудсанд бичихдээ Хойд Солонгостой хэл амаа ололцох гэж зүтгэхээ больж, өөр аргаар шахах хэрэгтэй гэсэн байна.

Трампын эхний жиргээнд “Манай гайхамшигтай төрийн нарийн бичгийн дарга Рэкс Тиллерсонд би Пуужинтай Жижигхэн Хүнтэй хэлэлцэх гэж цагаа үрээд хэрэггүй гэж хэлсэн” гэжээ.

Харин дараа нь “Рэкс, эрч хүчээ гамна, бид хийх ёстой зүйлээ л хийх болно” гэсэн байна.

Трампын мэдэгдлийн өмнөхөн Тиллерсон сүүлийн өдрүүдэд Дональд Трамп, Ким Жон Ун нарын хооронд эрчимжээд байгаа сөргөлдөөнийг намжаахын төлөө ажиллаж байгаагаа сэтгүүлчдэд хэлсэн юм. Мөн тэр Бямба гарагт хэлэхдээ “Бид Пёньянтай шууд холбоо тогтоогоод ажиллаж байна. Яриа хэлэлцээр эхлүүлэх гэж оролдож байгаа” хэмээн мэдэгдэж байв.

Тиллерсон өнгөрсөн амралтын өдрүүдэд Бээжинд айлчилж, БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзсан юм. Тэр Хойд Солонгосын асуудлаар Хятадтай хэлэлцэхээс гадна Дональд Трампын ирэх арваннэгдүгээр сард Азийн дөрвөн орноор хийх айлчлалын бэлтгэлийг хангаж байгаа. Трамп ирэх сард Япон, Өмнөд Солонгос, Хятад, Филиппин улсуудад айлчлах юм.

 

Эх сурвалж: Time.Com