Орчин үед хүний биед үүсч байгаа нян, бактериуд нь өнөөгийн хэрэглэж байгаа антибиотиnкуудад тэсвэртэй болсон. Антибиотикууд нь нянг устгаж чадахгүй эмийн үйлдэлгүй болсны улмаас энгийн халдварт эмгэгүүдийг ч эмчлэхэд төвөгтэй болж байна.
2050 он гэхэд антибиотик үйлчилэхгүй байгаа учраас 10 сая хүн нас барах магадлалтай гэсэн судалгааг ДЭМБ-аас гаргасан байна. Мөн антибиотикын зохисгүй хэрэглээний улмаас өнөөдөр антибиотикт тэсвэртэй нян үүсэх болон бусад гаж нөлөө улам ихэссээр байна.
ДЭМБ-н “Нянгийн тэсвэржилт” тандалт судлагаагаар дараах дүнэлт гарчээ.
Моносфарм Трейд ХХК нь антибиотикийг орлох өвчин үүсгэгч нянг сонгомолоор очиж устгадаг ухаалаг үйлдэлтэй Бактериофаг био бэлдмэлийг монгол улсад оруулж ирсэн байна.
Энэхүү ухаалаг үйлдэлтэй био бэлдмэл нь хүний биеийн эсийг гэмтээхгүйн дээр хүний биеийн хэвийн бичил орчинг өөрчлөхгүй, бие махбодийн дотоод орчны тэнцвэртэй байдалд сөргөөр нөлөөлөхгүй, антибиотик хэрэглэхэд илэрдэг гаж нөлөө (мөөгөнцөрдөх, дасал үүсгэх, ашигтай бактериудыг устгах, тун хэтрэх, харшил өгөх гэх мэт...) илрэхгүйгээр эмчилдэг болно.
Өнөөдрийн танилцуулагдаж байгаа БАКТЕРИОФАГ нь антибиотикийг орлох альтернатив эмчилгээний үйлдэлтэй бөгөөд генетикийн ШУ-ны аргаар бүтээж нянг сонгомолоор очиж устгадаг ухаалаг био бэлдмэл ажээ.
Биобэлдмэл учраас байгалийн гаралтай, ямар ч гаж нөлөөгүй эмчилгээний үйлдэл өндөр. Энэ бэлдмэлийг хэрэглэснээр антибиотикт тэсвэртэй, тодорхой нянгуудаар үүсгэгдсэн эмгэг өвчнийг эмчлэх боломжтой болсон байна.
Сургалтанд суусан эмч нар тус био бэлдмэлийг эмчилгээнд ашиглахтай холбоотой санал сэтгэгдлээ хуваалцан идэвхтэй оролцсон болно.
Био бэлдмэлийн тухай нэмэлт мэдээллийг уншигчдадаа хүргэх зорилгоор товч танилцуулга бэлтгэн хүргэж байна.
Дээрх судалгаанаас дүгнэхэд антибиотикийн буруу бөгөөд замбараагүй хэрэглээ нь нянгийн тэсвэржилтийг улам бүр ихэсгэснээр эдийн засгийн асар том хор хохирлоос гадна БИД ӨӨРСДИЙН ИРЭЭДҮЙГ ӨӨРИЙН ГАРААР УСТГАХ аюулд учраад байгааг харж болно.
Иймээс өнөөдрөөс эхлэн АНТИБИОТИКИЙГ ХАРИУЦЛАГАТАЙГААР ХЭРЭГЛЭЖ ХЭВШЬЕ.
Ханиад хүрэх хоолой өвдөх төдийд антибиотикийг замбараагүй хэрэглэснээр бид олон олон эрсдэлийг өөрсөддөө болон хайртай дотны хүмүүстээ, бяцхан үрсдээ үүсгэж байна. Жишээлбэл:
БАКТЕРИОФАГ гэж юу вэ?
НЯНГИЙН ЭСРЭГ ҮЙЛДЭЛТЭЙ БИОЛОГИЙН ГАРАЛТАЙ БЭЛДМЭЛҮҮД
Бактериофаг нь-тодорхой нянгуудыг халдварлуулж устгадаг өвөрмөц, ухаалаг вирус юм.
Өөрөөр хэлбэл зөвхөн өвчин үүсгэгч нянг сонгомлоор очиж устгадаг учраас эсүүдийг гэмтээхгүйн дээр хүний биеийн хэвийн бичил орчинг өөрчлөхгүй, бие махбодийн дотоод орчны тэнцвэртэй байдалд сөргөөр нөлөөлөхгүй,антибиотик хэрэглэхэд илэрдэг гаж нөлөө (мөөгөнцөртөх, ашигтай бактеруудыг устгах, тун хэтрэх, харшил өгөх гэх мэт .. ) илрэхгүй.
Үйлдлийн механизмыг харуулсан видео
Моносфарм Трейд ХХК нь “Бактериофаг” –н 3 төрлийг шинээр бүртгүүлэн оруулж ирээд байна. Үүнд:
1. Пио бактериофаг буюу ФАГИО
Дараах нянгуудыг задалж үхүүлнэ:
Pseudomonas aeruginosa , Streptococcus, Stapylococcus aureus , Echerichia coli, Proteus (vulgaris, mirabilis ).
Хэрэглэх заалт
Төрөл бүрийн идээт-үрэвсэлт өвчнүүдийг эмчлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ:
2. ИНТЕСТИ бактериофаг буюу ФАГЕСТИ
Дараахь нянгуудыг задалж үхүүлнэ:
Pseudomonasshigella,salmonella,streptococcus,staphylococcus,escherichiacoli,pseudomonas,proteus,Enterococcus.
Хэрэглэх заалт
3. Стафилококкын Бактериофаг буюу Фагестаф
Стафилококк нянг сонгомлоор задалж үхүүлнэ.
Хэрэглэх заалт: Алтлаг Стафиллококкоор үүсгэгдсэн бүх төрлийн идээт үрэвслийн үед эмчлэх болон урьдчилан сэргийлэх зорилгоор цогц эмчилгээ болгож бүх насныханд хэрэглэнэ.
Энэхүү БАКТЕРИОФАГ био бэлдмэлийг Моносын эмийн сангуудаар болон бусад бүх эмийн сангуудаар худалдаалагдаад эхэлсэн байна.Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 1800-1883 дугаараас лавлаарай.