Сар бүрийн сүүлийн 7 хоногийн Ням гарагийг “Гэр бүлийн өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.
Үүнтэй холбоотойгоор “ААВ, ЭЭЖ, БИ” өдөрлөгийг есдүгээр сарын 30-нд 14:00-16:30 цагт Хүннү моллд зохион байгуулах гэж байна.
Уран бүтээлч, хүүхэд залуус, гэр бүлийн хоорондын амьд харилцаа бүхий чөлөөт орон зайг бүрдүүлэх, аз жаргалтай дурсамж дүүрэн нэг өдрийг өнгөрүүлэх юм.
Өдөрлөгийн хөтөлбөр:
Энэ үеэр “Аз жаргалын боловсрол” ТББ-аас гэр бүлээрээ хийсэн урлагийн бүтээлээр үзэсгэлэн гаргаж, “Сүү” ХХК тухайн өдөр бүх гэр бүлд сүү, сүүн бүтээгдэхүүнээ үнэгүй тараах аж.
Эх сурвалж: Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!