• 6 сарын 12, Пүрэв
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/29-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Түмэнцэнгэл: Биткойн бол зохицуулалтгүй, өндөр эрсдэлтэй хөрөнгө оруулалт

ikon.mn
2017 оны 9 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Монголбанкны Олон нийтийн боловсрол, мэдээллийн төвийн ахлах эдийн засагч Б.Түмэнцэнгэлтэй сүүлийн үед олны анхаарлыг татаж байгаа цахим мөнгө, криптовалютын талаар ярилцлаа.

-Сүүлийн үед криптовалют буюу нэг төрлийн электрон мөнгө олны анхаарлыг татаж байна. Тэр дундаас Биткойн яагаад ингэж ярианы сэдэв болж байна вэ?

-Олон хүн Биткойныг сонирхож байгаа нь ерөөсөө л үнийн огцом өсөлттэй холбоотой. Нэг Биткойны үнэ жил хүрэхгүй хугацаанд 4 нугарсан шүү дээ. 9-р сарын эхээр $5,000 ам.доллар давсан нь нэг унци алтнаас даруй 4 дахин үнэтэй болчихсон гэсэн үг. Иймд Биткойныг мөнгөө богино хугацаанд хялбар аргаар өсгөчих боломж гэж харж буй хүмүүс цөөнгүй байв.

Улмаар Биткойн мэтийн электрон мөнгийг хэрхэн худалдаж авах вэ, эсвэл яаж олборлох вэ, гүйлгээ хийхэд найдвартай юу, төлбөр тооцоог нь хүссэн газруудад нь хүлээн зөвшөөрөх болов уу, эргээд мөнгөө яаж гаргаж авах вэ гэх мэт асуултууд их сонирхол татаж байх шиг байна. Харин нөгөө талаар, Биткойн үнэхээр баталгаатай төлбөрийн хэрэгсэл байж чадах уу, үнэ цэнээ хадгалж чадах хөрөнгө оруулалтын хэрэгсэл байж чадах уу гэдэг эргэлзээ ч бас хөндөгдөж байна.

-Электрон мөнгө нэлээд шинэлэг сэдэв учраас магадгүй ер нь электрон мөнгө гэж яг юу болох талаар, давуу болон сул талуудынх нь талаар манай уншигчдад танилцуулбал?

-Юуны өмнө мөнгө биет бус буюу электрон хэлбэртэй болсон нь тийм ч цоо шинэ зүйл биш гэдгийг онцлох нь зүйтэй болов уу. Жишээ нь, таны цалингийн картанд байгаа мөнгө л гэхэд электрон мөнгөний нэг төрөл гэж хэлж болно. Нэг сонирхолтой статистик дурдахад, Монголын эдийн засагт ойролцоогоор 890 тэрбум төгрөг бэлнээр эргэлдэж байгаа нь нийт мөнгөний нийлүүлэлтийн ердөө 6% гаруйг л эзэлж байна. Харин үлдсэн нь бэлэн бус хэлбэрт буюу санхүүгийн байгууллагуудын компьютерийн санах ойд электрон хэлбэрээр оршиж буй.

Ер нь дэлхийн хандлага, ялангуяа хөгжсөн орнуудын чиг хандлага ийм болсон. Британид иргэд, ААН-уудын эзэмшиж буй мөнгөний ердөө 4% нь л бэлэн дэвсгэртүүд байна гэдгийг Английн төв банк мэдээлж байх жишээтэй. Тэгэхээр мэдээллийн технологи, санхүүгийн зах зээлийн хөгжилтэй холбоотойгоор орчин үеийн эдийн засагт ихэнх мөнгө аль хэдийн бэлэн бусаар, электрон хэлбэрээр хадгалагддаг болчихсон гэж ойлгож болно. Бэлэн мөнгөний хэрэглээ ийнхүү буурснаар мөнгөө хаях гээх эрсдэлүүд буурах, шилжүүлэг хийхэд зарцуулах цагийг хэмнэх зэрэг давуу талтай.

Түүнчлэн, мөнгө бэлэн бус хэлбэрт байх нь нийт эдийн засгийн хэмжээнд маш их зардлыг хэмнэдэг. Жишээ нь, хөгжсөн орнуудын хувьд бэлэн мөнгийг үйлдвэрлэхээс эхлээд хадгалах, тээвэрлэх, эцэст нь бохирдож муудсан үед нь устгах хүртэлх дамжлагад гардаг зардал нь жилдээ ДНБ-ийн 2%-тай тэнцдэг бол хөгжиж буй орны хувьд энэхүү үзүүлэлт 7%-д хүрдэг гэсэн тооцоо бий.

-Тэгвэл сүүлийн үед гол ярианы сэдэв болоод байгаа Биткойн юугаараа өөр, тийм шинэлэг зүйл вэ?

-Биткойн мэтийн электрон мөнгийг болохоор криптовалют гээд байгаа. Криптовалют бол нэлээд шинэлэг зүйл юм. Одоогоор дэлхийн зах зээл дээр нийт 1000 орчим криптовалют буюу шинэ төрлийн электрон мөнгө арилжаалагдаж байна. Эдгээрээс хамгийн танил болсон нь гэвэл Биткойн. Криптовалютын хамгийн гол онцлог бол төв банк ч юм уу хэн нэгэн төвлөрсөн институци хариуцаж гүйлгээнд гаргадаггүй явдал юм.

Биткойн гэхэд 2008 онд Сатоши Накамото нэртэй авторын бичсэн томьёоны дагуу явагдаж, тал талд IT компани, хувь хүмүүс олборлон зах зээлд нийлүүлж байгаа. Түүнчлэн аливаа гүйлгээ, шилжүүлэг хийхэд завсрын зуучлагч буюу банк, санхүүгийн байгууллага шаардлагагүй бѳгѳѳд гүйлгээнд оролцогчид хоорондоо шууд харьцах буюу peer-to-peer гүйлгээ хийдгээрээ онцлог. 

Мөн төлбөр тооцоо хийж буй хүний хувийн мэдээлэл нууцлагддаг, хэн нэгэн зохицуулагчийн зүгээс хяналт багатай зэргээрээ онцлогтой. Тэгэхээр, эндээс криптовалют нь мөнгийг анх төв банк хэвлээд, харин гүйлгээг санхүүгийн байгууллагуудаар дамжуулж хийдэг, сэжигтэй гүйлгээг хянадаг г.м. уламжлалт ойлголтыг нэлээд эвдсэн зүйл гэдэг нь харагдаж байна.

-Тэгвэл Биткойн хэр найдвартай мөнгө вэ гэдэг талаар ярилцъя. Мөнгөө криптовалют руу оруулсан дээр үү, үгүй юу гэж эргэлзэж байгаа хүмүүст энэ асуудал хамгийн сонирхолтой байх?

-Биткойн буюу, криптовалютыг хэдийгээр “электрон мөнгө” гэж нэрлэж байгаа ч яг үнэндээ мөнгө гэж нэрлэх хэцүү. Учир нь эдийн засагт юуг мөнгө гэх вэ гэдэг тодорхойлолтыг одоохондоо бүрэн хангаж чадахгүй байгаа. Нэг ийм жишээгээр тайлбарлая. Хүн төрөлхтний түүхийг эргээд харахаар янз бүрийн л зүйлс мөнгөтэй төстэй зорилгоор тѳлбѳр тооцоонд хэрэглэгдэж ирсэн байдаг. Зарим орнуудад халуун ногоо, будаа, давсаар хүртэл төлбөр тооцоо гүйцэтгэж байсан тохиолдлууд бий.

Монголд малчин айл өрхүүд одоо ч хониор төлбөр хийх тохиолдол байдаг шүү дээ. Гэхдээ тэглээ гээд эдгээр зүйлсийг яг мөнгө гэх үү гэдэг эргэлзээтэй. Ер нь ийм 3 гол шаардлагыг хангасан зүйлийг орчин үед бид мөнгө гэж нэрлээд байгаа. Нэгт, аливаа зүйлийн үнийг хэмжих нэгж байж чадаж байна уу, үгүй юу гэдэг асуудал. Хоёрт, чөлөөтэй хөрвөх төлбөр тооцооны хэрэгсэл байж чадах уу, үгүй юу гэдэг асуудал.

Гуравт, үнэ цэнээ удаан хугацаанд тогтвортой хадгалж чадаж байна уу гэдэг асуудал юм. Харин криптовалютуудын хувьд, жишээ нь мөнгөн тэмдэгт шиг дуртай дэлгүүртээ ороод юм худалдаж авч чадахгүйн зэрэгцээ үнэ нь байнга савлагаатай, тогтворгүй гэдэг утгаараа ѳнѳѳдѳр мөнгөний үүргийг гүйцэтгэж чадахгүй байна гэж хэлж болох юм.

-Гэхдээ л Биткойныг маш том өөрчлөлт авчрах ирээдүйтэй гээд байгаа шүү дээ.  Энэ тал дээр мэргэжилтнүүд ямар байр суурьтай байгаа вэ?

-Энэ сэдэв бол хүн бүрийн л сонирхож байгаа сэдэв байх. Технологийн компаниуд ч тэр, эдийн засагч судлаачид ч тэр, хөрөнгө оруулагч нар ч цаашид юу болох нь вэ гэдгийг анхааралтай ажиглаж байна. Гэхдээ яг Биткойн гэхээсээ, ер нь криптовалютын үндэс болсон Блокчейн (blockchain) гэдэг технологи дээр гол анхаарал тѳвлѳрч байгаа гэхэд болно.

Дээр хэлсэнчлэн криптовалютыг электрон хэлбэртэйгээс гадна тѳв банкнаас гаргадаггүй, банк г.м. зуучлагчийг шаардлагагүй болгож байгаа зүйл нь энэ технологи. Гүйлгээг дамжуулах, хянах, баталгаажуулах цаг, зардал хэмнэх боломжийг олгож буй гэдгээрээ нэлээд чухал өөрчлөлтийг авчрах потенциалтай гэгдэж буй.

Тэгэхээр, цаашид блокчейн технологийн бүрэн потенциал юу вэ, ямар салбарт том ѳѳрчлѳлт авчрах боломжтой вэ гэдэг дээр гол маргаан явагдаж байх шиг байна. Санхүүгийн салбар ч үүнд орчихсон явж байгаа учраас төв банкууд, санхүүгийн байгууллагууд ч блокчейн технологийг судлаад явж байна. Гэхдээ энэхүү технологи нь нэлээд шинэ зүйл учраас яг ямар үр дүнд хүрэх вэ гэдэг нь одоогоор нээлттэй асуулт.

-Биткойны ирээдүй тэгэхээр ямар байна гэсэн үг вэ?

-Одоогоор Блокчейн технологийг олон хүнд таниулсан бүтээгдэхүүн нь Биткойн болж байна. Технологийн компаниудын хувьд, нэлээд өөдрөгөөр харж криптовалютын төслүүдэд цаг, мөнгө, эрч хүчээ зориулж буй. Гэхдээ энэ давалгаан дунд яваа IТ инженерүүд өөрсдөө ч криптовалютын боломж хаа хүрэх вэ гэдгийг мэдэхгүй байна. Харин төв банкууд, зохицуулагч нар бол ерөнхийдөө нэлээд консерватив байр суурьтай байгаа.

Орчин үед уламжлалт банк, санхүүгийн тогтолцоог эрүүл найдвартай байлгах хяналтын систем нэлээд хөгжсөн ч, Силикон хөндийд борооны дараах мөөг шиг үүссэн криптовалютын компаниудыг хэрхэх вэ гэдэг одоогоор тодорхой бус байна. Судлаачид дунд болохоор Биткойны одоогийн үнийн өсөлтийг спекуляци, хөөсрөлт гэж харж байгаа хүн олон. Саяхан хөрөнгийн үнийн талаарх шилдэг экспертүүдийн нэг Йелийн их сургуулийн Роберт Шиллер гэхэд “Биткойны үнэ бол зах зээл дээрх үнийн хөөсрөлтийн шилдэг жишээ” гээд хэлчихлээ шүү дээ.

-Хөрөнгө оруулалтын мэргэжлийн байгууллагуудын нэг JPMorgan-ий захирал бас “Биткойныг луйвар, Биткойн худалдаж авсан ажилтан байвал ажлаас нь хална” гэдэг утгатай зүйл хэлсэн нь нэлээд шуугиан дэгдээсэн?

-Жеми Даймон болохоор Биткойны ирээдүй сайнаар төгсөхгүй гэдгийг дахин дахин хэлээд байгаа. Гол нь Биткойны хэмжээ томорлоо ч төрөөс хүчтэй зохицуулалт орж ирэх тул эрсдэл бий гэдэг зүйлийг онцолж буй. Энэ нь ч үндэслэлтэй. Саяхан Хятадын төв банкнаас Биткойнтой холбоотой хязгаарлалтуудыг хийхэд үнэ нь $3,000 руу огцом унасан шүү дээ. Хэрэв цаашид үнэхээр зарим хүмүүсийн төсөөлж буй шиг криптовалютуудын хэмжээ, нөлөө нь нэмэгдээд ирвэл бусад улс орны зохицуулагч нар ч зүгээр суухгүй л болов уу.

Одоогийн байдлаар криптовалютуудын хэмжээ харьцангуй жижиг байна. Дэлхийн хэмжээнд зах зээл дээр байгаа 1,000 криптовалютуудын нийт үнэлгээ гэхэд $150 тэрбум шүргэж байгаа нь зөвхөн бэлнээр гүйлгээнд байгаа ам.доллараас 10 дахин бага гэсэн үг. Үүний хажууд форекс зах зээл, хувьцааны зах зээл, бондын зах зээл хэдэн триллион ам.долларын хэмжээтэй, олон улсын эдийн засагт ч хүчтэй нѳлѳѳтэй тул чанга зохицуулалт дор байдаг.

Мѳн криптовалют ашиглаж буй хүмүүсийн тоо ч одоогоор харьцангуй цөөн байна. Кэмбрижийн их сургуулиас оны эхэнд хийсэн нэг судалгаагаар 6 сая орчим хүн л криптовалют хадгалдаг цахим түрийвч ашиглаж байна гэсэн байсан. Дэлхийн хэмжээнд шүү дээ.

-Тэгвэл Биткойны үнэ цаашид унана гэж ойлгож болох уу? Хэрэв үнэ огцом савлаж унасан тохиолдолд эдийн засагт юу болох вэ?

-Сүүлийн 1-2 сард л гэхэд Биткойны үнэ огцом өсч $5,000 давснаа одоо эргээд $3,000 руу ороод ирлээ. Ийм богино хугацааны үнийг таамаглах хэцүү бөгөөд цаашид яах вэ гэдэг ч тодорхой бус юм. Гэхдээ эндээс ямар ч байсан Биткойны үнэ их эмзэг гэдэг нь харагдаж байна. Тэгэхээр Биткойн бидний амьдралд ямар бодит үнэ цэнэтэй вэ гэдгийг нь бодож үзэх хэрэгтэй.

Одоогоор Биткойн бидний амьдралд яг ямар хувь нэмэр оруулах үнэ цэнэтэй зүйл вэ гэдгийг хэлэхэд эрт байна. Ийнхүү Биткойны бодит үнэ цэнийг хэн ч бүрэн ойлгоогүй байтал үнэ огцом өссөн нь богино хугацааны ашиг хонжоо хайх сонирхлоос үүдэлтэй. Иймд үнийн өсөлт нь анхнаасаа спекуляцийн шинж чанартай харагдаж байгаа. Үүнд зарим мэргэжлийн хөрөнгө оруулагч нар ч оролцож байгаа нь үнийн өсөлтийг улам дэвэргэсэн.

Гэхдээ хөрөнгө оруулалтын өгөөж түүхэнд байгаагүй буурсан байгаа энэ цаг үед тэдний хөрөнгө оруулалтын портфолиод бага дүнтэй, өндөр эрсдэлтэй багц ч орж байгаа гэдгийг мартаж болохгүй байх. Харин эдийн засагт учруулах хохирол талаас нь авч үзвэл, өмнө хэлсэнчлэн хэрэглэгчийн тоо, зах зээлийн хэмжээ нь жижиг учраас үнийн хөөс хагарлаа ч дэлхийн эдийн засаг, эсвэл нэг улс орны эдийн засагт ч нөлөөтэй тогтолцооны эрсдэл учруулахгүй гэдгийг төв банкууд хэлж байгаа.

-Одоо тэгвэл Монголын талаар ярилцъя. Ер нь цахим мөнгөөр гүйлгээ хийх, худалдан авах орчин Монголд ямар байна вэ?

-Монголын хувьд өнгөрсөн 5-р сарын 31-нд Үндэсний төлбөрийн системийн тухай хууль батлагдсан. Цахим мөнгөтэй холбоотой тусгай бүлэг оруулсан нь хуулийн нэг онцлог гэж хэлж болно. Хуульд цахим мөнгө, түүний шинжүүдийг тодорхойлж, Монголбанкнаас зөвшөөрөл олгох, хяналт тавих эрхийг хуульчилж өгснөөр цахим мөнгөний хэрэглээний талаар үүсэж болзошгүй төөрөгдөл, мөнгөний нийлүүлэлтэд нөлөөлж болох сөрөг үр дагавраас хамгаалах боломжтой болно гэж үзэж байгаа. Түүнчлэн, Мөнгөний бодлогын 2018 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөлд төлбөрийн үйлчилгээ үзүүлэхтэй хамаарал бүхий үйл ажиллагааг Монголбанкны зөвшөөрөлтэй эрхлэх эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгохоор тусгасан.

Тэгэхээр цаашид хуулийн хүрээнд холбогдох журмуудыг боловсруулж баталснаар техник технологийн хөгжлийг даган гарч ирж буй финтек (fintech) буюу санхүүгийн технологийн компаниудын үйл ажиллагаа зохицуулагдах боломжтой болно. Гэхдээ хуулинд “цахим мөнгө” гэж Монгол Улсын мөнгөн тэмдэгт-төгрөгтэй адил үнэ цэнэ бүхий Монголбанкны зөвшөөрөлтэй гаргасан бэлэн бус төлбөрийн хэрэгслийг хэлнэ гэж заасан байгаа. Цахим мөнгө нь заавал мөнгөн хөрөнгөөр баталгаажиж, эргээд мөнгөн хөрөнгөд чөлөөтэй хөрвөх шаардлагатай тул криптовалютууд үүнд хамаарахгүй юм.

-Тэгвэл криптовалютуудын хувьд ямар зохицуулалт хийгдэх вэ?  Биткойны сонирхож буй хүмүүст юу гэж зөвлөх вэ?

-Биткойны хувьд эрсдэл талаас нь анхааруулмаар байна. Нэгт, криптовалютууд ямар дүрмээр зохицуулагдах вэ гэдэг нь хараахан тодорхойгүй байна. Одоогоор олон улсад ч Биткойныг зохицуулах нэгдсэн зохицуулалт боловсронгуй болоогүй. Цөөн хэдэн төв банк зохицуулалт гаргасан ч гол зорилго нь зах зээлд оролцогчдод тэгш байдлыг бий болгох, мөнгө угаах-терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх зорилготой холбоотой.

Ер нь зохицуулагч нарт одоохондоо ажиглах байр суурь давамгайлж байна уу гэж харагдаж байгаа. Тэгэхээр, цаашид нэг эсвэл хэд хэдэн оронд криптовалютыг хязгаарлах ч юм уу хууль, журам гараад эхэлбэл мэдээж Биткойны үнэд нөлөөлнө гэдгийг санах хэрэгтэй.  Хоёрт, Биткойны үнэ өөрөө их савлагаатай, эмзэг зүйл. Жишээ нь 1-2 мэдэгдэл л өндөр хэлбэлзэл үүсгэж байна. Цаашид үнэд нөлөөлөх үйл явдлуудыг урьдчилж таах боломжгүй. Блокчейн технологийн потенциалыг мэдэхийн тул төв банкууд өөрсдөө маш анхааралтай ажиглаж, судалгаа хийж буй.

Роланд Бергер гээд зөвлөх компанийн мэдээлснээр бол 2016 оны эцэст 90 орчим төв банк криптовалютын талаар судалгаа явуулж, зарим нь өөрийн криптовалют гаргах талаар ч судалж буйг онцолсон байсан. Тэгэхээр, жишээ нь төв банкууд зохицуулалт хийхээс гадна, өөрсдөө илүү найдвартай криптовалют гүйлгээнд гаргаад эхэлбэл Биткойн мэт бусад криптовалютын үнэ яах вэ гэдэг том асуудал юм. Гуравт, криптовалют шинэлэг зүйл болохоор аливаа халдлага, цахим аюулгүй байдлын асуудлууд ч яригдах байх.

-Хуулинд Монголд сүүлийн үед хүмүүс их сонирхож буй OneCoin той холбооотой зүйл заалт бий юу?

-Юуны өмнө, Onecoin бол криптовалют биш гэдгийг анхаарах хэрэгтэй. Криптовалют бол мөнгөн хөрөнгөөр баталгааждаггүй, хэн нэгэн институци найдвартай байдлыг нь хариуцдаггүй хэдий ч, ядаж л цаана нь үйлдлийг нь хянадаг тодорхой зүй тогтол, Блокчейн технологи, криптографи явж байгаа. Харин Onecoin бол зүгээр л Понзи схем зохиодог байсан хэдэн хүмүүс нийлээд офшорт компани байгуулж, үйл ажиллагааг нь удирддаг гэдгийг Википедиа дээр ч тайлбарласан байгаа.

Итали, Герман, Энэтхэг гээд олон оронд Onecoin-ий үйл ажиллагаанд хориг тавьж, оролцсон хүмүүсийг нь баривчлах зэрэг арга хэмжээг ч авсан. Понзи схем яаж ажилладаг вэ гэхээр, өндөр ашиг амлан олон хүн элсүүлж мөнгийг нь хурааж авна. Гэхдээ мөнгийг өсгөх бизнес, ашигтай хөрөнгө оруулалт ард нь байдаггүй. Иймд дараагийн хүмүүсийг элсүүлж, хурааж авсан мөнгөөрөө л өмнөх хүмүүстээ амласан өндөр хүү, орлогыг тарааж өгөөд, үлдсэнийг нь зохион байгуулагч нь өөрөө авчихдаг луйврын сүлжээ буюу пирамид юм.

Ийм сүлжээнүүд таны оруулсан мөнгийг өмнөх хүнд өгөөд, харин дараагийн хүнээс авсан мөнгөө танд өгдөг учраас цаашид хангалттай олон хүн элсэхгүй бол шууд нурж унадаг маш аюултай зүйл. Тэр үед өндөр хүү, ашиг байтугай анх оруулсан мөнгөө эргүүлж авах боломжгүй гэсэн үг. Onecoin бол ийм л зүйл бөгөөд мөнгөө өсгөнө гээд худалдаад автал хэзээ нураад унах нь тодорхойгүй пирамидан схем юм.

Оруулсан мөнгө чинь өсөөд байна гэх ч, яг гаргаад авъя гэхээр бас өгдөггүй. Хамгийн гол нь схем нурж унаад мөнгөө алдсан хохирогч гарч иртэл шууд хууль хяналтын байгууллагаас оролцох, зогсоох бүрэн үндэслэлгүй байдаг нь олон улс оронд ийм төрлийн залилан хийгдэх боломжийг олгоод байдаг.

-Ярилцсанд баярлалаа.

 

Эх сурвалж: Монголбанк

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
24
Зураг
ЗӨВ, ГОЁ
13
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
БУРУУ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
34 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Mongolbitcoin.com [182.160.4.7] 2017/10/26
Монгол Биткойн сонирхогчдын сайт: mongolbitcoin.com
0 | 0 Хариулах
mongolbitcoin.com [182.160.4.7] 2017/10/26
Монгол Биткойн сонирхогчдын сайт: mongolbitcoin.com
0 | 0 Хариулах
Жамуха [202.9.40.247] 2017/10/10
Энэ нөхөр үнэний ортой зүйл ярьж байгаа ч товчхондоо энэ нөхөрийн л бодол. Энэ мэтийн ямар замаар яаж яваад ямба сэтэр зүүсэн нь тэдэгдэхгүй нөхөрийн үгээр явсанаас яалтачгүй өөрийн хүчээр тодрон гарсан эдийн засагч , бизнесменүүдийн глобал хандлагыг дагасан нь хавь илүү байх энэ миний л бодол .
2 | 0 Хариулах
Зочин [66.181.186.52] 2017/10/1
Manaihan uchriig ni ololgui neg negnee dagan duuraij sanhuugiin mengenii aldagdald oroh luivarduulah yavdal ih bna. Iim ersdelees sergiilj medeelel egch baigaad talarhlaa
0 | 0 Хариулах
Зочин [103.229.122.195] 2017/9/30
Bidend chuhal asuudluud zunduu l bna.
0 | 0 Хариулах
Зочин [103.229.122.195] 2017/9/30
Uls orniihoo ediin zasgiig haraachee. Neg ch aj uildver bhgui. Importiiin baraagaar duursen bn shd. Iim btal ter cryptocurrency hend heregtei en. Busdiig dagaj salbagnaad l. Gol asuudlaa ch olj harj chadahgui. Butqu nuhduudeer duurchjee. Buun hudal diplomtnuud
2 | 1 Хариулах
Жамуха [202.9.40.247] 2017/10/10
хуцна биз хүний бүтэээсэн цахим бүтээл дэлхийг байлдан дагуулаад байна чам мэтийн тогоондоо тийчлэсэн шаарнуудаас болоод хөгжихгүй байгаа хамгийн том шалтгаан гэдгээ ухаар матер сэтгэхүйгээсээ салаачээ чадахгүй байж битгий бусдын сонирхолд хор болоо чээ ... моод Монголоор биш модон толгойтой чамаар дуусаг
1 | 0 Хариулах
Зочин [66.181.186.52] 2017/9/30
Estoi heregtei medeelel bna bayarlalaa
0 | 0 Хариулах
Зочин [182.160.35.3] 2017/9/29
Манайхан өөрсдөө нэлээдийг аваад дарчихсан байгаа гэж барьсан ч алдахгүй!
1 | 0 Хариулах
Зочин [203.91.115.35] 2017/9/29
bogino xugatsaand ix mungu bosgox bol bolno l do
0 | 0 Хариулах
Зочин [202.21.101.226] 2017/9/29
kkk, jpmorgan-g duuraisiimuu, tsaaduul chin ingej helj hamshiig n unagaad, butsaad hamgiin ih hudaldaj avsan gazar n jpmorgan l bsan shude :P
2 | 0 Хариулах
зояин [66.181.160.20] 2017/9/29
Манайд тэр Оne coin нь л нэвтрээд байгаа юм бишүү.Хүмүүс элсүүлэх гээ л хайгаад явхын ыайна
1 | 1 Хариулах
Зочин [66.181.160.77] 2017/9/30
Naadah chini luivar geed bichchihsen baigaa bizdee
0 | 0 Хариулах
Зочин [202.70.40.134] 2017/10/2
Хөөрхий дөө буурай орны зовлон бдаг бх даа. Худлаа сүлжээнүүдэд итгээд л мөнгөө барьж гүйцгээгээд. Ажил хийвэл ам тосдоно тэгээл болоо. Зүгээр сууж байгаад хурдан баяжих хүсэлтэй хүмүүс л байх юм. Тэгдэг байсан бол,сүлжээнд элссэнээрээ монголчууд бүгдээрээ өдийд баяжцан байх бсан.
0 | 0 Хариулах
Zochin [66.181.164.92] 2017/9/29
Bitcoin collateral assets baihgui tul ih ersdeltei bish uu, deer ni bankuud shineer gargaj baigaa n yag oron suutsnii buble shig boloh ni dee, ih ayultai sanagdaj bain. Ih saihan oilgolt ugsen ene zaluud bayarlalaa, mundag!!!!
1 | 1 Хариулах
Зочин [202.170.71.157] 2017/9/29
Yag bitcoin bol yhav deeshe dooshoo bolj bdag zuil, harin harin blockchain bol uneheer tsahiur hagalna shu delhiid.. Eruusuu Blockchainiig delhiid internetiin 2 dahi ue gedgiig huleen zuvshuurchluu, bitcoin miarch bolno harin blockchain bol tehgui, udahgui buh salbart hereglegdene..
1 | 0 Хариулах
Зочин [202.21.126.106] 2017/9/29
Tiim shu Naruto!
1 | 0 Хариулах
mongolbitcoin.com [182.160.32.14] 2017/9/29
эндээс 1 юм мэдэж авлаа. Биткойн Монгол улсын хуулиар бол цахим мөнгө биш юм байна. mongolbitcoin.com
1 | 0 Хариулах
nice [182.160.32.14] 2017/9/29
энэ нь ч дээр биз.
0 | 0 Хариулах
Зочин [202.131.247.23] 2017/9/29
ТАЛХ ГАНХУЯГ БИТКОЙН ГЭЭД Л ЯВААД БАЙГАА. ЭРСДЭЛТЭЙ ЮМ ЮМ ХИЙЖ БАЙНА ДАА
0 | 0 Хариулах
Зочин [27.123.214.87] 2017/9/30
Nuhur uuruu sain tulivshuugui, savlagaatai nuhur bna lee. Jinhene businessman bish, nuguu nomtoibayar aasaa bol yalgarahgui l hun baih
0 | 0 Хариулах
Зочин [66.181.160.77] 2017/9/29
Түмээ найс! тайлбар нь эдийн засагч, хөрөнгө оруулагчийн талаас харсан тайлбар байна. Одоо нөгөө талаас буюу хэрэглэгчийн талаас, мөн технологийн талаас Түмээ шиг тайлбарлах хүн хэрэгтэй байна. Яагаад энгийн иргэд (банкир, хөрөнгө оруулагч, байгууллага биш) биткойн гэх мэт блокчэйнд суурилсан дэвсгэрт рүү хошуураад байна? Уламжлалт мөнгөний шинж чанаруудаас яагаад давуу байна? Төв банкууд жишээ нь гаргаж байгаа дэвсгэртдээ баталгаа өгдөг бол, блокчэйн бол систем нь өөрөө баталгаа нь болно. Өөрөөр хэлбэл ямар нэг байдлаар хэн нэгэн эрхтэн дархтаны нөлөөнд орох, коррукци болох боломж үгүй. Математик шийдэл нь тийм юм. Сул тал нь гэвэл жишээ нь, олборлолт их хийгээд байвал ядаж л тог цахилгааны мөнгө явна, мөн койноо хулгайд алдах эрсдэл, системийг гажуудуулах боломж (олборлолт хийж байгаа нийт серверийн талаас илүү нь хэн нэгний гарт орох)... гээд Монгол хэлээр бичих юмнууд ч их байнадаа.
6 | 0 Хариулах
Зочин [66.181.160.77] 2017/9/29
Блокчэйн технологи нь бас зөвхөн крипто дэвсгэртээр боломж нь хязгаарлагдахгүй. Жишээ нь Монголд бол элдэв байгалийн баялагийн лиценз, газар өмчлөл, эд хөрөнгийн бүртгэл гэх мэтэд блокчэйнийг ашиглавал ядаж л элдэв авилгал завхрал байхгүй болноо гэсэн үг. Сонгуулийн өмнө Баабарийн нийгмийн даатгалийн датанд өөрчлөлт оруулаад элдэв янзаар гүтгэлэг гарсан байсан. Авилгалд идэгдсэн Монгол шиг оронд энэ бол наад захийн хэрэг. Блокчэйнийг ашиглавал харин тиймэрхүү юм байхгүй болох боломжтой. Гэх мэт гэх мэт, яривал олон л юм байна.
9 | 1 Хариулах
Зочин [202.21.126.106] 2017/9/29
Tiimee Narutoo!
1 | 0 Хариулах
Зочин [27.123.214.92] 2017/9/29
Монгол банк тодорхой бодлогогүй, яахаа мэдэхгүй, эрсдэлээс айж байгаа. Хүмүүс хамаагүй их худалдаж аваад дараа нь эрсдэлд орвол Монгол банк ирээдүйд бий болох хариуцлагаас зугтах үүднээс үгүйсгэсэн сурталчилгаа явуулж байна. Өөрсдөө хөрөнгө оруулалт хийчихсэн л байгаа даа
7 | 0 Хариулах
bank [202.70.33.210] 2017/9/29
Er n shine torliin bank garch ireh yumuu ulamjlalt banknuudiin huvid ene shine tcahim mongo uneheer asuudal bolchihood bga. Er n 3 dagch etgeed bankiig bhgui bolgoh l zorilgotoi uussen.
0 | 0 Хариулах
BItCOIN [202.70.33.210] 2017/9/29
bitcoin dollariig noyorholiig unagah deeree tulchaad bn. Ireeduid bugd l tcahim mongo hereglene harin ali boloh ih bitcointoi uls n delhii deer ediin zasgaar noyorhoh bolomjtoi bolloo. Neg yosondoo delhiin 200 aad uls oron dahin eremblegdeh bolomjtoi bolj bn. Harin bid bolomjiig n sain harah heregtei.
0 | 0 Хариулах
Зочин [203.169.50.110] 2017/9/29
хар тамхи, хүн худалдаалах, зэвсэг зэрэг хууль бус наймаа байсан цагт битцион галзуурсаар л байна. цаашид ч энэ төрлийн виртуал валютууд гарна. юу үнэн энэ үнэн. энэ хүний хэлдэг зохицуулалтгүй гэдэг нь ч үнэн. гэхдээ зохицуулалт байхын хэрэгггүй. алгоритм нь мангар ухаалаг, бас тодорхой эд.
1 | 2 Хариулах
Зочин [103.10.23.85] 2017/9/29
Биткойн байхгүй байхад хар тамхи, хүн худалдаалах, зэвсэг зэрэг хууль бус наймаа бүгд доллароор хийгддэг байсан. Байхгүй болвол бүгд доллароор буцаад л хийгдэнэ. Муу муухай бүхнийг нялзааж бикойныг унагаах гэж байгаа долларын ПР гэж ойлгож байна.
3 | 0 Хариулах
Зочин [202.21.112.37] 2017/9/29
Ухаантай байж чадвал ашиг хийх боломжтой арилжаа юм шиг санагдсан. Мэдээж ямар ч төрлийн арилжаанд эрсдэл байдаг шүү дээ.
0 | 2 Хариулах
Зочин [122.201.24.194] 2017/9/29
Ene [хориотой үг] yunii talaar bgaaga ch medehgui [хориотой үг] bna. Delhii dayar hoshuuraad comunist hyatadaas busad ni huleen zuvshuurch bhad. E/z mungunii hanshaara hamgiin ih unalttai ulsiin hurgan darga iim yariad bj bdg haha. Ichmeer l yum da.
4 | 12 Хариулах
munguu [133.237.7.76] 2017/9/29
chi yaana daa neeree. setgehuin doroitold orchihson baina shde ho
8 | 3 Хариулах
Зочин [202.21.112.37] 2017/9/29
Yag bitcoin bol yhav deeshe dooshoo bolj bdag zuil, harin harin blockchain bol uneheer tsahiur hagalna shu delhiid.. Eruusuu Blockchainiig delhiid internetiin 2 dahi ue gedgiig huleen zuvshuurchluu, bitcoin miarch bolno harin blockchain bol tehgui, udahgui buh salbart hereglegdene..
1 | 2 Хариулах
Зочин [202.9.40.28] 2017/9/29
hogshoon chi zugeer meddeg heruulle l hii medehgui yumaa yarj nudnii bulai bitgii bol .
1 | 1 Хариулах