Замын цагдаагийн албаны ЖШУХ нь есдүгээр сарын 26-ны Мягмар гарагт нийт 343 дуудлага хүлээн авчээ.
Үүнээс зам тээврийн ослын 231 дуудлага ирсэн байна. Ослын улмаас 2 хүний амь нас хохирч, 7 хүн гэмтэж бэртсний 6 нь бага насны хүүхэд байжээ. Дийлэнх нь явган зорчигч хэлбэрээр замын хөдөлгөөнд оролцож байх үедээ зам тээврийн осолд өртсөн байна.
Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 41 жолоочийг илрүүлэн саатуулж, хуулийн дагуу хариуцлага тооцжээ.
Эцэг, эх, асран хамгаалагч та хүүхэддээ нас, биеийн жин, өндөрт нь тохирсон хамгаалалтын суудал, суудал өндөрсгөгч, хамгаалах бүс тохируулагчийг тогтмол хэрэглэж гарч болзошгүй зам тээврийн ослоос хүүхдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалахыг зөвлөж байна.
ТА ХҮҮХДЭЭ ХАЙРЛАДАГ Л БОЛ АРЫН СУУДАЛД, ХАМГААЛАЛТЫН БҮС ХЭРЭГЛЭН СУУЛГА!
Эх сурвалж: ЗЦА
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!