Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/11/08-НД НИЙТЛЭГДСЭН

Манай улсад боксын Азийн бүсийн АШТ маргааш эхэлнэ

Г.Номин, iKon.mn
2013 оны 11 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Манай улс анх удаа мэргэжлийн боксын чиглэлээр Азийн бүсийн аварга шалгаруулах Олон улсын тэмцээнийг зохион байгуулах гэж байна.

Тэмцээнд БНХАУ, БНАСУ, БНСУ болон манай улсын баг тамирчид оролцох бөгөөд Азийн аваргын бүсийн төлөө долоон тоглолт болох ажээ. 

Тэмцээн маргааш 17.00 цагт АСА циркт эхэлнэ.

Манай улсаас дараах тамирчид оролцоно.

Тамирчин Жин
Б.Цогтбилэг 56 кг
С.Жавхлан
Д.Түвшинбаяр 63 кг
Ж.Мөнхбаяр
Б.Уламжаргал 50 кг
С.Ганзориг 53 кг
Х.Хатанбаатар 70 кг

Мөн өнөөдөр Монгол улс Олон улсын мэргэжлийн боксын IBF холбоонд нэгдэх ёслол болох бөгөөд  тус холбоо нь дэлхийн мэргэжлийн боксын дөрвөн том холбооны нэг юм.

БНАСАУ-ын баг тамирчид

Одоогоор тэмцээнд оролцох БНАСАУ-ын баг тамирчид ирсэн бөгөөд БНХАУ, БНСУ-ын тамирчид хараахан ирээгүй байна.

Тамирчдын оноолтыг танилцуулж байна.

  • 53 кг-д С.Ганзориг БНАСАУ-ын тамирчин Пак Чун Хиёк
  • 56 кг-д Б.Цогтбилэг,С.Жавхлан
  • 63 кг-д Д.Түвшинбаяр, Ж.Мөнхбаяр
  • 50 кг-д Б.Уламжаргал БНАСАУ-ын тамирчин Жо Күк Чой
  • 55 кг-д БНАСАУ-ын тамирчин Квон Хисан БНХАУ-ын тамирчин Ма Ли
  • 70 кг-д Х.Хатанбаатар БНХАУ-ын тамирчин Лүо Кианг нар хоорондоо тулалдана.