Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/14-НД НИЙТЛЭГДСЭН

Биткоины уналт үргэлжилж байна

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 9 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Энэ долоо хоногийн Мягмар гарагт J.P.Morgan банкны гүйцэтгэх захирал Жэми Даймон нэгэн хурал дээр крипто мөнгөн тэмдэгтийг хатуу шүүмжилсний дараа биткоины ханш даруй 10 хувь унасан юм.

Өнөөдрийн байдлаар нэг биткоин 3,800 ам.доллар орчимтой тэнцэж байна.

Олон жил банкны салбарт удирдах ажил хийсэн Даймон крипто мөнгөн тэмдэгтийг “луйвар” гэж нэрлээд “Энэ бол алтанзул цэцгийн хямралаас ч муу зүйл. Сайнаар төгсөхгүй. Хэн нэгэн эцэстээ хохирох болно” гэсэн юм.

Алтанзул цэцгийн наймаатай холбоотой 17 дугаар зууны Голландад бий болсон эдийн засгийн хөөсрөлтийг тэр үүнд жишээ болгожээ.

Хоёр долоо хоногийн өмнө Биткоины ханш оргилдоо хүрч $5,000 хүрээд байсан бол үүний дараа Хятадын төв банк ICO (Initial Coin Offering) ажиллагааг хориглосны дараа эхний уналттай тулгарсан юм.

ICO гэдэг нь бизнес эрхлэгчид өөрийн үйл ажиллагааг санхүүжүүлэхийн тулд шинэ крипто мөнгөн тэмдэгт гаргадаг механизм. Үүний дараа мөн Хятадын эрх баригчид крипто мөнгөн тэмдэгтийн арилжааны төвүүдийн ажиллагааг хориглох тухай яриа зарим хэвлэлд гарсан нь биткоины үнэд дахин уналт авчирсан юм.

Сүүлд Жэми Даймоны хэлсэн үг ийнхүү критпо мөнгөн тэмдэгтийн зах зээлийг дахин доргиогоод байна.

 

Эх сурвалж: Fortune