Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/15-НД НИЙТЛЭГДСЭН

Уул уурхайд ШИНЭ ТЕХНОЛОГИ нэвтэрлээ

ikon.mn
2017 оны 9 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Орчин үед техник, технологи хурдацтай хөгжихийн хэрээр маркшейдерийн хэмжилт боловсруулалтын багаж тоног төхөөрөмж, программ хангамжуудыг ашиглан геотехникийн болон геомеханикийн судалгаа, олборлолтын үед хурдан шуурхай мэдээллээр хангах, ослоос урьдчилан сэргийлэх, уул уурхайн үйлдвэрлэлийн зардлыг бууруулах зэрэг олон асуудлуудыг шуурхай оновчтой шийдвэрлэх нь уул уурхайн салбарт тулгамдсан асуудлын нэг юм.

Тэгвэл “АйТи Экспертс” компани нь Австрали улсын Maptek компанийн зураглалын дэвшилтэт технологи MAPTEK I-SITE XR3  газрын лазер сканнерыг албан ёсны эрхтэйгээр Монголын уул уурхайд нэвтрүүлж, уул уурхайн салбарын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж байгааг мэдэгдэхэд таатай байна.

Австрали улсын Maptек Pty Ltd компани 1981 онд байгуулагдсан, салбартаа 35 жилийн туршлагатай. Уул уурхайн ордын нөөц, геологийн гурван хэмжээст загварчлал, ил далд yypxайн төлөвлөлт, оновчлолын програм хангамжийн чиглэлээр анх байгуулагдаж байсан. Геологи, Уул уурхaйн нөөцийн загварчлал, оновчлол, төлөвлөлтийн програм хангамж Лазер сканнер үйлдвэрлэлээрээ дэлхийд нэгт ордог, нийт 12 улсад 18 салбар оффистой компани юм.

Монгол Улсын хамгийн том зэс, алтны Оюу толгойн ордын нөөцийн тооцоолол, гурван хэмжээст загварчлалыг Maptek Pty Ltd гийн Vulcan програм дээр хийcэн бөгөөд одоо ч өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэглэж байна.

Maptek Pty Ltd  Монгол Улсын боловсролын салбарт 1.1 сая австрали долларын хөрөнгө оруулалт хийсэн билээ. Тодруулбал ШУТИС-ийн Уул уурхайн инженерийн сургуулийн оюутнуудын сургалтад зориулан Австралийн МАРТЕК компани, түүний Монгол дахь албан ёсны  төлөөлөгч  “Ай Ти Экспертс” ХХК-иас 1.1 сая австрали долларын өртөг бүхий геологийн гурван хэмжээст загварчлал, уурхайн төлөвлөлт хийх зориулалттай 15 ширхэг Vulcan  цогц програм хангамжийг хандивласан юм. 
 
УУЛ УУРХАЙН САЛБАРТ МООД МОНГОЛООР ДУУСДАГ БИШ МОНГОЛООР ЭХЭЛДЭГ БОЛЛОО

Тус компанийн нэвтрүүлж буй I-SITE XR3 газрын лазер сканнерын онцлог, давуу тал, хэрэглээний талаар танилцуулъя.

Энэхүү төхөөрөмж нь дэлхийд хамгийн сүүлд гарсан дэвшилтэт технологи бөгөөд Монголын уул уурхайн салбарт бусад улс орнуудаас түрүүлж нэвтэрч байна. 

I-SITE XR3 газрын лазер сканнер: I-Site XR3  лазер сканнер нь динамик хүрээтэй панорам зураг авах камертай, 147MP нягтралтай өндөр чанартай дижитал зураг авах, секундэнд 1 сая цэг сканнердах хүчин чадалтай.

"Энэхүү төхөөрөмж нь дэлхийд хамгийн сүүлд гарсан дэвшилтэт технологи бөгөөд Монголын уул уурхайн салбарт бусад улс орнуудаас түрүүлж нэвтэрч байна"

Уурхайн геологи-маркшейдерийн бичиг баримтын иж бүрдлийг стандартын дагуу боловсруулах, геотехникийн, уурхайн хажуугийн болон дотоод овоолгын тогтворжилтын байнгын хяналт хийхээс гадна склад дахь ашигт матмалын, овоолгын эзэлхүүний хэмжээг тодорхойлох, гурван хэмжээст  зураглалыг 5-20 минутад бэлэн болгох боломжтой зэрэг онцлогуудыг дурьдаж болно. Энэхүү газрын лазер сканнераар 2,400 м зайд сканнердэж болох бөгөөд богино хугацаанд их хэмжээний зураглал үйлдэх, уурхайн  хэмжилт хийх боломжгүй хүндрэлтэй обьектуудыг зураглах, судалгааны ажлын үр дүнгээр шуурхай, бодит мэдээллийг өгөх боломжийг олгож байна.

Мөн лазер сканнерыг геологийн хайгуулаас ажлаас эхлэн уулын ашиглалтын бүхий л үе шат,  уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн хийж дуусах хүртэлх цаг хугацаанд ашиглах боломжтой.

Давуу тал:

  • Богино хугацаанд хэмжилт боловсруулалтын ажлыг хийж гүйцэтгэнэ.
  • Олон тооны цэгэн хэмжилт авч, хэмжилтийн анхдагч өгөгдлүүдийг үүсгэнэ.
  • Хэвтээ болон босоо тэнхлэгийн дагуу 3600С эргэнэ.
  • IP65 стандартын тоос болон ус, доргилтын хамгаалалттай.
  • -400С-ээс +500С буюу цаг агаарын эрс тэс нөхцөлд ажиллах боломжтой.
  • Тус сканнер нь өөр дээрээ L1 GPS суурилагдсан.
  • Уурхайн орчинд хүн хүрэх боломжгүй, нурал гулсалт үүссэн обьектыг зураглах бүрэн боломжтой.
  • Автомашинд суурилуулан хэмжилт хийх боломжтой.
  • Хүрээний нарийвчлал 2,400м-т 5мм
 

Хэрэглээ:

Газрын хэвлий дэх ашигт малтмалын уул-геометрийн зүй тогтлыг тогтоох, уурхайн доголын хананд дахь давхаргын зузаан-үелэг буюу нарийн нийлмэл бүтцийн зузааныг тодорхойлох, ашигт малтмалын дизъюнктив эвдрэл, шилжилт хөдөлгөөн, овоолгын эзэлхүүн хэмжих, ил уурхайн хажуугийн болон дотоод овоолгын тогтворжилтын байдалд үнэлгээ өгөх, уулын чулуулгийн деформаци, нурал гулсалтын хурдыг абсольют утгаар нь тодорхойлох, инженерийн байгууламжийг /агааржуулалтын хоолой г.м./ хэмжих зэрэг лазер сканнерийн тусламжтайгаар хэмжилт боловсруулалт хийж,  ил болон далд уурхайд байнгын хяналт мониторинг хийх боломжтой.              

Ашигт малтмалын олборлолт болон уул уурхайн үйлдвэрлэлээс гадна дараах инженерийн салбарт өргөн хэрэглэх боломжтой юм.

  • Инженерийн болон топогеодезийн зураглал
  • Инженер-геологийн зураглал
  • Инженер-экологийн зураглал
  • Иргэний болон үйлдвэрлэлийн зураглал, барилгын хяналт
  • Ашигт малтмалын склад дахь эзэлхүүн хэмжиж, тодорхойлох
  • Нефть хадгалах байгууламжийн хяналт
  • Өгөгдлүүдийн боловсруулж 3 хэмжээсээр загварчлах

Монгол улсын болон олон улсын хэмжээнд хэрэглэж байгаа байдал:

“Оюу толгой” уурхай нь  2011  оноос эхлэн I-SITE 8400 лазер сканнерыг  ил уурхайн хажуу ханын тогтворжилт, нурал гусалт үүсэх эрсдлийг урьдчилан хянах, 2016 оноос I-SITE 8,200 лазер сканнерыг Оюу толгойн уурхайн гэрээлэгч “Thiess-Khishig Arvin joint venture” ХХК далд уурхайд геотехникийн иж бүрэн судалгаа хийхэд ашиглажээ. Мөн үүнээс гадна уурхайн хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, ослоос урьдчилан сэргийлэх гээд олон давуу тал болгон ашиглаж байна. 

Харин олон улсын түвшинд MAPTEK I-SITE сканнерыг Rio Tinto Alcan, La Coipa, Oz Mineral Prominent Hill, BHP Billiton Spence зэрэг уурхайнууд нь 3 хэмжээст загварчлалыг бий болгох, уулын үйлдвэрлэлийн өдөр тутмын үйл ажиллагаандаа өргөнөөр ашигладаг.

Бид гадны орны туршлагад тулгуурлан Монголын уул уурхайн болон бусад салбарт энэхүү лазер сканнерыг хэрэглэх боломж, албан ёсны дагалдан программ хангамжийн хамт худалдан авах нөхцөл бололцоогоор ханган ажиллаж байна.

 

Хэмжилт хийх нөхцөл: Лазер сканнерын  иж бүрдэл нь эх бие /зай хэмжигч, лазерийн гэсэн хоёр үндсэн хэсэг/,  удирдлагын таблет компьютер, хөл зэргээс бүрдэнэ. Уурхайн хэмжээ болон үүссэн нөхцөл байдал, онцлогоос хамааруулан сканнерын зураглал хийх байршлыг сонгоно. Геотехникийн судалгаа хийхэд лазер сканнерыг аль болох хөдөлгөөнгүй, хөлд бэхэлсэн байвал зохино. GPS/XYZ хүлээн авагч нь эх биеийн дээд  хэсэгт байрладаг бөгөөд XYZ солбицлуудыг тэмдэглэгдэж, улсын геодезийн тулгуур сүлжээний цэгүүдэд холбогдсон байна. Үүний дараагаар сканнер нь хэвтээ тэнхлэгийн дагуу 360° эргэлтээр зураглал үйлдэнэ. Оператор сканнераар хэмжилт хийх обьектыг сонгон авч, шаардлагатай нягтаршлыг тохируулж, сканнердах горимыг зааж өгнө.  Сканнердэж дуусах үед ямар нэг алдаа гарсан тохиолдол, алдаа нь тодорхой бол дараагийн сканнердах үйлдлийг эхлэхээс  өмнө  тохиргоог дахин тохируулна.

Мэдээлэл буюу анхдагч өгөгдлийн боловсруулалт: Ажлын талбараас зураглал хийж дууссаны дараа сканнерын цуглуулсан мэдээлэл буюу анхдагч өгөгдлүүдийг компьютер руу дамжуулан Maptek I-SITE STUDIO программ хангамжийг тусламжтайгаар  өгөгдлийг гурван хэмжээст загварыг гарган авна. Уул-геометрийн зүй тогтлыг шинжилгээ хийх ажлын хүрээнд уурхайн доголын хажуу хананы ан цав, хагарал, давхаргын тасралт эвдрэл зэргийг стереонет болон росетте плот ашиглан фотозураг авч боловсруулалт хийдэг. I-SITE STUDIO нь планар зөв сонгох (хавтгай) болон нуралтын алдааг I-SITE STUDIO программаар боловсруулалт хийснээр кинематикийн шинжилгээг богино хугацаанд хийж гүйцэтгэх боломжтой.

  1. Гурван хэмжээст геологийн блок загвар гарган авах

  1. Хөрс хуулалт болон дотоод овоолгын эзэлхүүн тодорхойлох хэмжилт

  1. Уурхайн  байнгын хяналт болон чулуулгийн нуралтын шинжилгээ хийх

  1. Геотехникийн шинжилгээ хийх

Сканерийн талаар дэлгэрэнгүй танилцуулга авахыг хүсвэл Maptek Pty Ltd aлбан ёсны төлөөлөгч Ай Ти Экспертс ХХК компанитай холбогдоно уу.

Вэб сайт: www.itexpert.mn

и-мэйл: info@itexpert.mn

Холбоо барих утас: 99095317

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.