ОХУ-ын Владивосток хотноо болсон Дорнын эдийн засгийн форумд оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Япон Улсын Ерөнхий сайд Ш. Абэ нар Алс Дорнодын холбооны их сургуулийн ирээдүй үеийн оюутнуудад зориулсан бортгон сав бүхий илгээлтийг тус сургуулийн оюутнуудын төлөөлөлд гардуулан өгөх ёслол болов.
Алс Дорнодын холбооны их сургууль жүдо бөхийн ордонтой болж буйд зориулан энэ үйл явдал болсон юм. Дээд зэрэглэлийн жудочдыг бэлтгэх олон улсын энэхүү төвийг тус сургуулийн оюутны хотхонд байгуулж байгаа юм.
Дорнын эдийн засгийн чуулганы хүрээнд жүдогийн ордны барилгын ажлыг ийнхүү ёслол төгөлдөр эхлүүллээ.
Эх сурвалж: president.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!