Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/07-НД НИЙТЛЭГДСЭН

Шинэ нисэх буудлын гидрант системийг ашиглалтад оруулж, шатахуунаар хангах Санамж бичиг байгууллаа

Ж.Хулан, iKon.mn
2017 оны 9 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Монгол Улс ОХУ-ын “НК Роснефть” Нээлттэй хувьцаат нийгэмлэгтэй Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх буудлын агаарын хөлгийн шатахуун түгээх гидрант системийг техникийн оновчтой шийдлээр ашиглалтад оруулж, шатахуунаар ханган, хамтран ажиллахаар боллоо. 

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат ОХУ-ын Владивосток хотод зохион байгуулагдаж буй Дорнын эдийн засгийн форумд оролцох үеэрээ ийнхүү гэрээ байгуулж, санамж бичигт гарын үсэг зурсан байна.
 
Манай орны нөхцөлд тохируулж, олон улсын дэвшилтэт техник технологийг ашиглан, эдийн засгийн үр ашигтай, оновчтой шийдлээр Роснефть нийгэмлэг өөрийн хөрөнгөөр гидрант системийг өөрчлөн тохируулж, шатахуун хангамжийг тогтвортой байлгах, харилцан үр ашигтай, урт хугацаагаар хамтран ажиллахаар болжээ.
 

 

Роснефть нийгэмлэгийн Ерөнхий гүйцэтгэх захирал И.И.Сечин Санамж бичигт гарын үсэг зурах үеэрээ Монгол Улс, ОХУ-ын хамтын ажиллагаа улам өргөжин хөгжиж, зам, тээврийн салбарт үр өгөөжөө өгнө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Хөшигийн хөндийн шинэ нисэх буудлын “онгоц сумладаг” системийн онцлог нь өндөр ачааллын үед ашиглагдахаар барьж байгуулсан байдаг. Тиймээс өөрийн орны өнөөгийн нөхцөлд тохируулж техник, технологийн шинэчлэл хийх шаардлагатай болсон. Энэ хүрээнд Зам, тээврийн хөгжлийн яамнаас Европын холбооны улсуудын гидрант системийн талаар мэргэшсэн тэргүүлэх зэргийн инженерүүдийг урьж, мэргэжлийн болон хөрөнгө оруулалтын туслалцаа авах санал тавьжээ. 

Ийнхүү Роснефть нийгэмлэгээс техникийн шийдлийг мэргэжлийн өндөр түвшинд гарган, хөрөнгө оруулалтыг хийж ашиглалтад оруулахаар боллоо.