• 6 сарын 12, Пүрэв
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/11/08-НД НИЙТЛЭГДСЭН

118 жилийн тэртээ рентген туяаг анх нээжээ

Г.Номин, iKon.mn
2013 оны 11 сарын 8
IKON.MN
Зураг зураг

Физикийн салбарын анхны Нобелийн шагналыг 1901 онд Германы физикч Вильгельм Конрад Рентген шинжлэх ухаан, техник технологийн шинэ дэвшил болсон “Икс туяа” буюу “Рентген туяа” гэх цахилгаан соронзон долгионы тусламжтайгаар нарийн бүдэг туяаг ялгаруулснаар хүртсэн юм

1895 онд нээсэн рентген туяаг 1897 оны Балканы дайны үед өвчтөнүүдийн биед орсон сум болон хугарсан ясыг олоход ашиглаж эхэлсэн бөгөөд К.Рентген энэ үеэс нээсэн туяаныхаа ач тусыг ойлгосон ч бас цацраг туяа нь хортой нөлөө үзүүлж магадгүй гэсэн таамаглалыг дэвшүүлжээ.

Манай орон 1956 оноос рентген туяаг хэрэглэж эхэлсэн бөгөөд тухайн үед манайд дэлгэрээд байсан сүрьеэ өвчнийг оношилж эмчлэхэд чухал нөлөө үзүүлсэн байна.

Өдгөө олон сая хүний амийг аварч байнгын хэрэглээ болсон рентген туяаг яс-үе тогтолцооны гэмтлийн оношлогоонд өргөн хэрэглэхээс гадна цацраг туяа эмчилгээ хийхэд ашигладаг.

Мөн уушгины эмгэгийн оношлогоонд гол үүрэг гүйцэтгэдэг ба урьдчилан сэргийлэх найдвартай  арга болоод байна.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг