"Forbes" сэтгүүлээс дэлхийн алдартай Эрэгтэй жүжигчдийн орлогын чансаа оддын орлогын жагсаалтыг гаргалаа. Уг жагсаалтын эхний аравт багтсан эрэгтэй жүжигчдийн орлого хагас тэрбум ам.доллараар нэмэгдсэн байна. Гэтэл топ 10-т орсон эмэгтэй жүжигчдийн орлого тэднийхээс гурав дахин бага байгаа юм.
Өнгөрсөн онд хамгийн өндөр орлоготой эрэгтэй жүжигчнээр Дуэйн Жонсон тодорч байсан. Энэ удаа тэрбээр Марк Уолбергт зайгаа тавьж, хоёрдугаарт бичигдлээ. Харин Марк Уолберг өнгөрсөн онд “Трансформерс", "Сүүлчийн хөлөг баатар”, "Сайн уу, аав аа, Шинэ жил!-2" кинонд тоглосон нь орлого нь нэмэгдэхэд нөлөөлжээ.
“Трансформерс”-ын од Марк Уолберг өнгөрсөн жил 68 сая ам.долларын орлоготой ажиллаж, “Forbes”-ooc жил бүр гаргадаг чансааг тэргүүлсэн байна.
Уг жагсаалт нь кино оддыг жендерээр нь ялгаварлан цалинжуулдаг гэдэг үгийг илчилж орхив...
Тэгвэл хамгийн өндөр орлоготой эмэгтэй Стоун ганцхан жилийн хугацаанд 26 сая ам.доллар олсон байна. Гэхдээ тэрбээр хамгийн өндөр орлоготой жүжигчдийн нэгдсэн жагсаалтад дөнгөж 15 дугаар байр эзэлж байгаа юм.
Эмма Стоун саяхан хамтдаа тоглож буй эрэгтэй жүжигчдээсээ бага шагнал авдаг, заримдаа авахгүй байснаас хүлээн зөвшөөрсөн нь дээр гэж үздэгээ мэдэгдсэн билээ. Мөн жүжигчин Натали Портман, Женнифер Лоуренс нар ч цалин, үнэлгээ тэгш байх ёстой талаар ам нээж байсан юм.