-Засгийн газрын өнөөдрийн /2017.08.23/ хуралдаанаас гаргасан шийдвэр -
2017 оны эхний хагас жилд гарсан гамшгийн улмаас учирсан хохирлыг арилгах, хойшуулшгүй сэргээн босгох, гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэсэн үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлан чиг үүрэг бүхий байгууллагуудын албан хаагч, иргэдийн томилолт, урамшууллын зардал, улсын нөөцөөс гаргах гэр, автомашиныг нөхөн бүрдүүлэхэд шаардагдах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Б.Чойжилсүрэнд зөвшөөрсөн байна.
2017 наймдугаар сарын 22-ны байдлаар улсын хэмжээнд нийт 3,458 удаагийн аюулт үзэгдэл тохиолдолдсон байна.
Гамшгийн улмаас 127 хүн амь насаа алдаж, 46 хүн бэртэж, 530 мянган мал хорогджээ.
Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!