ШУА-ийн Тэргүүлэгчдийн газарт
09:00 цагт “Монголын газрын зураг, газрын нэр судлал” олон улсын эрдэм шинжилгээний хурал ШУА-ийн Тэргүүлэгчдийн газар /СТӨ, Г корпус/-ын гурван давхрын хурлын танхимд зохион байгуулна.
ХСИС-ийн хээрийн сургалтын төвд
10:00 цагт Хууль сахиулахын их сургуульд элсэн суралцагчид буюу ирээдүйн офицеруудын цэргийн тангараг өргөх ёслол тус сургуулийн Гүнжийн хоолойд байрлах хээрийн сургалтын төвд болно.
НЗДТГ-ын А танхимд
11:00 цагт Хотын дарга Нийслэлийн Байгаль Орчны Газарт гал унтраах тоног төхөөрөмж гардуулна.
Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд
11:00 цагт Иргэдэд оршин суугаа газраа өмчилөхөд дэмжлэг үзүүлэх гурван сарын аяны талаар Нийслэлийн Газрын албанаас мэдээлэл хийнэ.
Live conference center
11:00 цагт Нобелийн шагналд нэр дэвшүүлэх болсон талаар мэдээлэл хийнэ.
Монгол Ньюс хэвлэлийн төвд
12:00 цагт Хичээнгүй Сайд Б.Цэрэндоржийн гудамжны талаарх асуудлаар "Улаанбаатар Иргэдийн Форум" болон оршин суугчид хэвлэлийн хурал хийнэ.
"Холидэй Инн" зочид буудлын хурлын танхимд
13:00 цагт Олон Улсын Нярайн Скрининг Шинжилгээний Холбооны Ази Номхон Далайн бүсийн 10-р чуулганы талаар хэвлэлийн хурал хийнэ.
Баянзүрх дүүргийн чуулганы танхимд
14:00 цагт Монголын Залуучуудын өдрийн хүрээнд шинээр иргэний үнэмлэх авч буй хүүхдүүдэд иргэний үнэмлэх гардуулах үйл ажиллагаа болно.
ОБЕГ-т
14:00 цагт Голомт банкны хамт олон Онцгой байдлын албаны 106 алба хаагчийн 1-3-р ангийн хүүхдэд тус бүр 100,000 төгрөгийн хуримтлалын дэвтэр гардуулна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!