Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/22-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Эрдэнэчимэг, Б.Баатар нарын 16 хүн Ерөнхийлөгчийн ОРОН ТООНЫ БУС зөвлөх боллоо

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 8 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга захирамж гаргаж 16 хүнийг орон тооны бус зөвлөхөөрөө томилжээ.

Томилгооноос онцолбол Кино урлаг, Жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөхөөр хоёр, хоёр хүнийг томилсон байна. 

Орон тооны бус зөвлөхүүд:

  1. Чулуунбаатарын Чулуунцэцэгийг Багшийн хөгжлийн асуудал хариуцсан,
  2. Очирбатын Амгаланбаатарыг Гааль, татварын асуудал хариуцсан,
  3. Чулуунбаатарын Ганбатыг Жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан,
  4. Лувсандоржийн Баян-Алтайг Жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан
  5. Самбуудоржийн Пүрэвсүрэнг Хүмүүнлэгийн асуудал хариуцсан,
  6. Цогтжаргалын Ууганбаярыг Гэр хорооллын барилгажилтын асуудал хариуцсан,
  7. Шагдарын Батцэцэгийг Ядуурал, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан,
  8. Лувсангийн Эрдэнэчимэгийг Эм, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын асуудал хариуцсан,
  9. Даньдиагийн Жаргалсайханыг Үндэсний аж үйлдвэрийг хөгжүүлэх асуудал хариуцсан,
  10. Сампилдондовын Чулууныг Монгол судлалын асуудал хариуцсан,
  11. Цэнджавын Чинбатыг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан,
  12. Цэдэнгийн Сосорбарамыг Усны асуудал хариуцсан,
  13. Бат-Өлзийн Баатарыг Кино урлагийн асуудал хариуцсан,
  14. Нарангэрэлийн Оргилыг Кино урлагийн асуудал хариуцсан,
  15. Ням-Очирын Лхагвадоржийг Оюутны хөгжлийн асуудал хариуцсан,
  16. Сүхбаатарын Дэмчигийг Залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөхөөр тус тус томилсон байна.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөс Догмидын Сосорбарам, Цэрэндэжидийн Бямбажав, Хашбаатарын Цагаанбаатар, Чулуунцэрэнгийн Отгочулуу, Баянжаргалын Бямбасайхан нарыг чөлөөлжээ.